Хөвсгөлийн уулархаг мужид олон улсын эрдэмтдийн баг хээрийн судалгаа явууллаа

Aдмин / Шинжлэх Ухаан

Монгол орны хойд хэсгийн уур амьсгал, байгаль орчин, цэвдэг, мөсдлийн хөгжил, доройтлын сүүлийн хэдэн зуун мянга, сая жилийн динамикийг тодорхойлох зорилготой хээрийн судалгааг Хөвсгөл нуурын районд наймдугаар сарын 22-31-ний хооронд олон улсын эрдэмтийн баг зохион байгуулав.

Хээрийн ажлын хүрээнд судалгааны талбайд орших зарим нуур, голын ус, агуйд хуримтлагдах мөс, хурдас, банаас дээж авч гадны улсад изотопын болон бусад холбогдох нарийн шинжилгээг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн хээрийн судалгаагаар цуглуулсан мэдээ материал агаар, газрын фото болон видео баримтад тулгуурлаж төслийн төгсгөлд олон улсын импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлэх юм.

Олон улсын багийн хээрийн судалгааны ажилд Монгол Улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Английн Нортумбриягийн их сургууль, ОХУ-ийн Эрхүүгийн Техникийн их сургууль, ОХУ-ийн ШУА-ийн харъя В. Ч.Сочавагийн нэрэмжит Газарзүйн хүрээлэн, Монгол Улсын Боловсролын их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцов.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.