Хавдрын мэс засалд шинэ технологи нэвтрүүлнэ

Aдмин / Эрүүл мэнд

Хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, эмчилгээний чанар, үр дүнг эрс дээшлүүлэх шинэ технологи, инновацийн нэг болох БНСУ-ын "Metaple BIO" компанийн үйлдвэрлэсэн "Metagenie" хэмээх шинэ төхөөрөмжийг ХСҮТ хүлээн авлаа.

Өндөр технологи бүхий энэхүү төхөөрөмж нь нээлттэй хагалгааны үед хорт хавдрын хэмжээ, хязгаарыг оновчтой тодорхойлсноор хавдрыг бүрэн авах, өчүүхэн хэмжээний үсэрхийллийг ч эмч харах боломжтой аж. Энэ нь хагалгааны чанар, үр дүнг эрс нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талуудтай юм.

Уг төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд үйлдвэрлэгч "Metaple BIO" компанийн захирал Kim Doo In, уг технологийг бүтээгч, тус компанийн Технологи хариуцсан захирал, доктор, профессор Han Young Geun, судлаач Park Hong Seong, Metagenie төхөөрөмжийг Монгол Улсад, ХСҮТ-д хүлээлгэн өгөх ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн "Dr.AnyCare" компанийн захирал, мэс заслын эмч Lee Kyung Min болон тус компанийн эмч нар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ХСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг болон ХСҮТ-ийн тасаг, албадын эрхлэгч, дарга нар, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд оролцлоо.

Ташрамд дурдахад, Dr.AnyCare компанийнхан ХСҮТ-ийн 60 жилийн ойг тохиолдуулан Хөнгөвчлөх эмчилгээний тасагт ханын хүчилтөрөгчийн иж бүрэн системийг хандивлан суурилуулжээ.

Арга хэмжээний үеэр цаашид ХСҮТ, "Metaple BIO", "Dr.AnyCare" компаниуд хавдрын эмнэл зүйн судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Өнөөдрөөс доктор, профессор Han Young Geun, судлаач Park Hong Seong нар ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан дадлагажуулах сургалт, судалгааны ажлуудыг эхлүүлэх юм.

Эх сурвалж: ХСҮТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.