Шүүгдэгч Б.Ганхуяг ХАМГААЛАЛТ гаргаж өгөхийг ШҮҮХЭЭС хүслээ

Aдмин / Нүүр

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягт нарын 11 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.20/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Тус шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг есдүгээр сарын 11-нд эхэлсэн ч яллагдагч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Гэвч шүүхээс Б.Ганхуягийн шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй. Иймд хурлыг н.Халиун шүүгч үргэлжлүүлэн явуулахаар болмон.

Түүнчлэн Шүүх хурлын үеэр шүүгдэгч Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нүүрсний хэргийг илрүүлэхэд хууль шүүхийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, "хамгаалалт, баталгаа гаргаж өгөх"-ийг хүслээ. Тэрбээр "Надтай холбоотой байж болох хүн баригдаж, хоригдож шалгагдаж байгаа. Гэтэл яг шалгагдах ёстой хүмүүс нь шалгагдахгүй байна. Чингис хаан банктай холбоотой хэргийг надад хамаатуулж байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбоотой зүйлийг сугалаад аваад үлдсэн байна лээ. Үнэхээр шалгах бол МАН-ынхан, нүүрсний хэрэгт холбоотой бүх хүнийг шалгах шаардлагатай. Тиймээс намайг суллаад, хамгаалалт гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна" гэв.


Сэтгэгдэл

irgen [202.55.188.121] 2023-09-24 16:05:58

Ganhuyagiin orond golomtiin Baysgalan.Javhlan.Hurelbaatar.Sodbaatar hulgaichuudaa shorond n suulgaach.

Зочин [59.153.112.54] 2023-09-21 06:58:23

Зөв байх шүү

зочин [202.9.46.184] 2023-09-20 18:52:35

Шүүгдэгч шүүхэд хүртэл нөлөөлж чадах том гарын арга зальтан гэдэг илт эрс мэдрэгдэж бна

Зочин [103.212.117.67] 2023-09-20 18:20:45

У.Хүрэлсүх, Л,Оюунэрдэнэ ... гээд МАН-ын эрх мэдэл бүхий бүх гишүүд холбоотой. Тэд бүгд хулгайч ....

уц [103.57.95.61] 2023-09-20 15:43:33

Их наядаар яригдаж бгаа болохоор янз бүрийн дарамт их ирж бгаа биз. Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэхээр Сумька, Давка хоёрч бас холбоотой болох нь дээ.

zochin [66.181.160.21] 2023-09-20 15:35:30

шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон, санаатайгаар саад учруулах оролдлого гаргаад байгаа энэ хүний үгээр шүүх шийдвэр гаргана гэж хэзээ чбайхгүй шүү дээ .

Зочин [103.212.118.40] 2023-09-20 16:09:06

Зөв шүү.

Зочин [139.5.219.25] 2023-09-20 15:31:06

Их олон тэрбумын асуудалтайм байна лээ тэгээд бас шанага ч нүүрсний хэрэгт холбогдоогүй гээд байгаам даа ичээч.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.