НАСА-гийн хөлөг нарны аймгийн жижиг гаригийн хөрсний дээжийг дэлхийд амжилттай авч ирлээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Нарны аймгийн Бенну жижиг гаригийн гадаргуугийн дээжийг НАСА-гийн сансрын хөлөг дэлхийд амжилттай авч ирлээ. НАСА 250 грамм орчим хэмжээтэй энэ дээжийг авч ирэхэд 7 жил зарцуулсан байна. Энэ хөрсний дээж Бенну гарагийн талаар болон нарны аймгийн хэрхэн үүсэж, дэлхий дээр амьдрал хэрхэн бий болсныг ойлгоход шинэ мэдээлэл өгөх судалгааны чухал материал болно гэж сансар судлалын эрдэмтэд үзэж байна. Судалгааны эхний үр дүнг ирэх сарын 11-нд танилцуулах бол нарийвчилсан судалгааг 2жилийн хугацаанд хийж дуусгахаар төлөвлөжээ.

Бенну жижиг гарагийн гадаргуугаас авсан дээжийг тээгч капсулыг хоёр шүхрийн тусламжтайгаар АНУ-ын Юта мужийн нутагт амжилттай газардуулсан тухай Америкийн сансар судлалын агентлагаас мэдэгдсэн байна.

Тус капсулд 250 грамм орчим хэмжээтэй хөрсний чулуулгийн дээж хадгалагдаж байгаа, хэдийгээр бага хэмжээтэй мэт сонсогдож байж болох ч энэ бол шинжлэх ухааны салбартаа хязгааргүй их судалгааны материал, эх үүсвэр болно гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтэд анх 1999 онд нээж байсан нарны аймгийн Бенну гарагийн хөрсний дээжийг Техас мужийн Хюстон хот дахь Жонсоны нэрэмжит сансар судлалын төв лабораторид хүргэжээ.

Өнөөдрөөс энэ лабораторид жижиг гарагийн чулуулаг хөрсийг судлах ажил эхлэх юм байна. Дээжийн багахан хэсгийг олон улсын судалгааны төвүүдэд хувааж өгнө. Харин 75 хувийг нь ШУ, Технологийн өндөр түвшинд хүрсэн ирээдүй хойч үед зориулж хадгална гэдгээ НАСА мэдэгджээ. НАСА энэ ажилд Аризонагийн их сургуультай хамтран ажиллаж байгаа.

Сансар судлалын эрдэмтэд дэлхийд хамгийн ойр байгаа, нүүрстөрөгчөөр баялаг гарагийн хамгийн анхны хатуу хөрсийг бид судлан, энэ дээжийн бүтцэд устай, шаварлаг эрдсүүд байж магадгүй гэж урьдчилж таамаглаж байгаа юм байна.

Үүнээс өмнө 2010, 2020 онуудад Японы сансар судлалын агентлаг мөн л алс холын гарагаас хөрсний дээжийг дэлхийд авч ирж байсан бол НАСА-гийнх түүхэнд гурав дахь дээж болно. Гэхдээ НАСА-гийн авч ирсэн дээж хэмжээний хувьд өмнөх хоёроосоо илүү их хэмжээтэйд тооцогдож байна. НАСА 1999 онд анх нээсэн нарны аймгийн Бенну гараг руу 2016 онд сансрын хөлгөө илгээж, 2018 онд тус гарагийн дэргэд хүрч улмаар 2020 оны 10-р сард тус гарагийн гадна талаас хөрсний дээжээ аваад, 2021 оны 5-р сард эх дэлхий рүү буцаж, 6,2 тэрбум км зам туулан, нарыг хоёр удаа тойрч байж эх дэлхийдээ дээжийг авч иржээ.


Сэтгэгдэл

зочин [202.55.188.44] 2023-09-27 11:44:03

Марсын судалгааны төвийг Монголд байгуулах хэрэгтэй

Сониуч нэгэн [103.57.92.241] 2023-09-26 16:47:46

НАСА-ч үнэндээ агуу шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.