Сансрын нисгэгч Фрэнк Рубио NASA-гийн дээд амжилтыг тогтоолоо

Aдмин / Шинжлэх Ухаан

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Олон улсын сансрын станцад (ОУСС) ажилласан сансрын нисгэгч Фрэнк Рубио эх Дэлхийдээ эргэн ирлээ. Тэрбээр ОУСС-д нийт 371 хоногийг өнгөрөөснөөр АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА-гийн дээд амжилтыг тогтоосон байна.

Ф.Рубиогийн хамт Оросын сансрын нисэгч Сергей Прокопьев, Дмитрий Петелин нар Оросын "Союз МС-23" хөлгөөр лхагва гаргийн 17:17 цагт /орон нутгийн цагаар/ Казахстанд газарджээ.

НАСА -гийн мэдээлэлд дурдсанаар, Ф.Рубио болон түүний багийнхан 253.3 сая км замыг туулж, дэлхийг 5963 удаа тойрсон байна. Тэрбээр 2017 онд сансрын нисэгчдийн багт сонгогдон элссэн бөгөөд сальвадор гаралтай Америкийн анхны сансрын нисгэгч юм.

Саяхан Ф.Рубио CNN-д ярилцлага өгөхдөө "сансрын станцад байх хугацаа анх төлөвлөж байснаас хоёр дахин удаан үргэлжилнэ гэдгийг мэдсэн бол бэлтгэлээ хийж эхлэхээс өмнө татгалзах байсан байх" гэж ярьжээ.

Тэрбээр дөрвөн хүүхэдтэй бөгөөд одоо Казахстаны Жезказган хотын ойролцоох "Союз" сансрын хөлгийн газардсан газраас эх орондоо буцна. 2022 онд АНУ-ын сансрын нисгэгч Марк Ванде Хэйгийн тогтоосон өмнөх дээд амжилтыг /355 хоног/ Ф.Рубио ийнхүү эвджээ.

Сансарт хамгийн удаан хугацаагаар байсан дэлхийн дээд амжилтыг 1994 оны нэгдүгээр сараас 1995 оны гуравдугаар сарын хооронд Оросын "Мир" сансрын станцад 437 хоног ажилласан Оросын сансрын нисгэгч асан Валерий Поляков тогтоосон байна.

Д.Одон

Эх сурвалж:"Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.