ХООСОН СҮРЖИГНЭХЭЭР ХУЛГАЙ АРИЛАХГҮЙ ЭЭ…

Aдмин / Улстөр

Санаанд багтамгүй их тоо баримт ярьж зуу зуун их наядаар шахам нүүрс хулгайлж хил давуулсан хэргийн тухай сүр бадруулцгааж дүн өвлөөр түмний жагсаал эсэргүүцлийн эрчинд шударга ёс, хуулийн хариуцлага амласан эрх баригчдын тэмцэл жолоо цулбуураа алдаж эхлэв бололтой. Эхэндээ эзэд нь ч тодорхой эдлэх ял нь ч бэлэн гэмээр ил тод шахуу нүүрсний болоод урьд өмнөх авлигалын хэргүүдтэй хүчлэн тэмцэх марш хангинаж байсан ч өдгөө улс төрийн дулимагхан шуугиан болж эхэллээ.

Ганц нэг золиосны этгээдүүд шорон шүүхээр хэдэн сар явахаараа өвчин хууч тоочицгоож хэлмэгдсэн, хэлмэгдүүлсэн гэх эмгэнэлт жүжгийн эхлэл өрнөл төгсгөлийн найруулга хийцгээх.

Нүүрсний хэрэгт аанай л эрх баригчдын манлай удирдлагууд элдэв баримтаар холбогдоод ирэхээрээ ийм тийм авлигачдыг илчлэх гэж байгаа учир над руу дайрлаа гэцгээн толгой эргүүлцгээх.

Чухам л хулгай будилааны чих дөжрөм нүргээн дунд ард түмний анзаарга алдагдах боллоо. Шударга үнэнийг шүүх засаглалаас хайх ёстой ч үнэндээ итгэх аргагүй гашилсан ээдэмний хөгцөрсөн сав шиг болцгоосон гэх. Энэ бүхний туйлын үнэн гэвэл үнэн харагдах гэж худлаа ярьсан нь бус үгэндээ багтаж далайцтай зүтгэлтэй ажиллаж авлигалын аймшигт хар сүүдэр, хүйтэн хэрцгий дарангуйлалд цэг тавьж чадсан нь л гэрэл гэгээг бодитоор тусгах юм.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [69.250.218.167] 2023-09-30 09:12:58

Цаг нь болхоор зарлана шаардалгтай бол ард түмэнтэйгээ жагсана гээд нэг данх шүгэлдээд байсан даа тэр данх где???

Зочин [139.5.217.152] 2023-09-30 07:39:48

МАН -ЫГ БҮҮ МУУ ХЭЛ!!!!!!!!!! ЧАЛЧИГЧ ТА ӨӨРӨӨ ХҮН ШИГ ИРГЭН ШИГ БАЙ ЭРХЭЭ МЭДЭЖ БАЙГАА БОЛ ҮҮРГЭЭ САЙН МЭДЭЖ БАЙ. АМ ХӨДЛӨХ АМАРХАААН, МУУ ХЭЛЭХ Ч АМАРХАН, ХАРИН ЭВТЭЙ БАЙХ, ЭВЛҮҮЛЖ СУРАХ , ХАМТАРЧ АЖИЛЛАХ СЭТГЭЛИЙГ ОЛОХ НЬ ХЭЦҮҮ ТЭР ТУСМАА БУСНУУЛАГЧИДАД БҮҮР Ч ХЭЦҮҮ ЗҮЙЛ БОЛОЛТОЙ . ЭВТ ШААЗГАЙ БУГА БАРИНА ГЭДЭГ ҮГ ИХ УЧИРТАЙ ЭВТЭЙ БАЙВАЛ ХҮЧТЭЙ

ЗОЧИН [139.5.217.152] 2023-09-30 07:31:48

МАН -МААНЬ 30 ГАРАН ЖИЛ ЗАХ ЗАМБАРААГҮЙ ЯВЖ ИРСЭН НИЙГМИЙГ САЙЖРУУЛАХЫН ТУЛД ХИЧЭЭНГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА.ХАРИН ОДОО ГАНЦХАН САЙХАН ТОМ ҮЙЛДВЭР БАРЬЧИХ ТЭГЭЭД АЖИЛГҮЙ АРХИДААД ЯВАА ЗАЛУУСЫГ ТЭР ҮЙЛДВЭРТЭЭ ОРУУЛААД АЖИЛЛУУЛЧИХ ТЭГЭХЭД АЖИЛГҮЙДЛИЙН 100-ны 40% нь амжиргаатай болчихно шүү

Зочин [66.181.161.178] 2023-10-03 11:46:02

Энэ 30-жилийн 24 жилд нь МАН Монголыг удирдаад ард түмний татварийн мөнгийг хулгайлж идээд Монгол орныг дампууруулаад, иргэдээ ядууруулсан нь үнэн шүү

Зочин [66.181.188.183] 2023-09-29 17:13:29

Хоосон улстөржиж байснаас шинжлэх ухаанаа ба бүтээн байгуулалтаа хөгжүүлээч ээ!

Зочин [139.5.218.212] 2023-09-29 17:09:00

Ард иргэдэд таалагдахын тулд тэдний хүсэн хүлээж байсан хүлээлтийг маш хурц тодооро,маш хүчтэй уянгын халилтай хашгирч улс төрийн өндөр тавцанд залардаг юм байна,хий хоосон жүжиг байна гэмээр л юм болоод байх юм,3 жилийн урьд Ерөнхийлөгч нь 2 жилийн урьд МАН ингэж л гарч ирсэн ард түмэн итгэж та нөхдийг Төрдөө залсан,гэвч сонгуулийн хугацаа дуусаж байхад нөгөө их хүчтэй хашгирч амалсан зүйлээс хэрэгжсэн зүйл ард иргэд бидэнд одоо болтол харагдахгүй байна.Мөн л нөгөө ярьдагаа яриад л срнгуулиа угтах бололтой,шудрага ёс тогтооно, Авлигачидтай тэмцэнэ гээд байсан ямарч ахиц өөрчлөлт одоогоор гараагүй л байх юм.МАН ирэх жилийн сонгуульд ялна гэвэл амлалтаа даруйхан шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүл эс тэгвээс та нөхөд дахиж гарах магадлал тун бага шүү,анхаараарай.

Зочин [203.98.76.249] 2023-09-29 13:33:21

зүгээр ардын шүүх байгуулаад л хэрэгтэнг хэрчээд явчуул таарна

Зочин [202.55.188.41] 2023-10-02 09:33:37

Хамгийн ЗӨВ ГАРЦ Чинь л энэ

Зочин [202.126.90.28] 2023-09-29 11:02:56

Хоорондоо тохиролцоод шаадаг биз дээ

Зочин [202.9.40.181] 2023-09-29 14:02:39

Үнэн төрх байгаа байдлыг нь яг зөв бичсэн байна


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.