Я.Батсуурь: Ц.Элбэгдорж Тавантолгойн ордыг Хятадын компанид 99 жилээр ашиглуулах хэлэлцээрийг эрчимтэй явуулсан

Aдмин / Улстөр

Өнөөдрийн үдээс өмнөх нүүрсний сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь "ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн" хэмээн мэдээлэхдээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэрийг дурдлаа.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Миний бие тус компанийн гүйцэтгэх захирлаар 2012-2015 он хүртэл 2.4 жил ажилласан. Тухайн үед зүүн Цанхийн уурхайг нээгээд "Макмахон Лимитэд" ХХК-аар олборлолтоо явуулдаг. Олборлосон нүүрсээ бүгдийг нь Чалкогийн өрд төлдөг байсан. Тухайн үед нээлттэй тендер зарлахад Монголын гурван компани орж ирсэн. 6,000 гаруй төгрөгийн хямдхан үнэ орсон. Бүгдийг нь баруун Цанхийн уурхай руу оруулсан. Нэг тонн нүүрсийг 10 гаруй ам.доллароор гаргаж ирж байгаа юм.

Гэтэл Хятадын талд нүүрсний үнэ огцом унасан. Чалкод нийлүүлж байсан нүүрсний үнэ 70 ам.доллар байсан. Гэрээний дагуу Хятадын нүүрсний зах зээлийн индексээр унахаар гэрээ хийсэн учраас үнэ нь 20 ам.доллар болсон. Тиймээс зүүн Цанхийг зогсоогоод баруун Цанхийг явуулж эхэлсэн. Тиймээс гүний гааль байгуулж нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр зарж эхэлсэн нь хамгийн зөв байсан.

Ийнхүү баруун Цанхи өндөр ашигтай ажиллаж эхэлсэн. "Эрдэнэс Монгол" ХК нүүрсээ пүүлж зараад мөнгөө тоолоод суудаг байсан. Ямар нэгэн тээвэрлэлт хийхгүй. Асар хэмжээний зардал гарч, Хятадын компаниуд манай нүүрсийг буулгаж зараад ашиг олж байсан учраас Цагаан хадыг хаалгасан.

Шинжээчийн дүгнэлтэд "Эрдэнэс Монгол" ХК 2016, 2017 онд алдагдалтай ажилласан гэж байна. Энэ компани нэг ч жил алдагдалтай ажиллаагүй. Чалкод төлөх өрийг алдагдал, зардал гэж тооцоод байдаг.

Зүүн Цанхийг оператор компани авсныг буруутгаад байх шиг. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 хувийг Лондоны бирж зарна гэсэн шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газраас байнга шахалт үзүүлдэг байсан. Олон улсын хөрөнгийн бирж дээр зарахын тулд барууны орнуудын том менежмент бүхий компаниудыг авч ажиллах шаардлагатай.

Тухайн үед "Эрдэнэс Тавантолгой" ХК-д эзэн суух, авах гэсэн санаархал томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм" гэсэн Пи Ар-ыг маш хүчтэй явуулсан.

2014 оны арванхоёрдугаар сард Монгол, Хятадын тус бур нэг компанийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д оператораар 100 жилийн хугацаатай оруулах хэлэлцээр эхэлсэн. Би ажлын хэсэгт томилогдоод, эрс эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа ажлын хэсгээс хассан, сарын дараа эрүү үүсгэж хорьсон. Хоёр сарын дараа "Шинхау Энержи" компанид 99 жилийн хугацаатай оператор оруулж Тавантолгойн ордыг өгөх гэрээ бүхий тогтоол УИХ-д орсон. Энэ бүхэн анхнаасаа Тавантолгойн ордод эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа явж, биднийг хэлмэгдүүлсэн.

- УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Боломжтой бол ямар бүлэглэл, хэн оролцоотой талаар ярьж болох уу?

- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Ер нь бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Тавантолгойн ордыг хамтарсан консорциумд шилжүүлэх урт хугацаатайгаар ашиглуулах яриа хэлэлцээрийг эрчимтэй явуулсан. Илүү нарийн зүйлийг яримааргүй байна гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.21.113.42] 2023-12-09 11:57:59

яагаад элбэгдоржийг шалгахгүй байгаа юм бэ олон түмэн худлаа хэлэхгүй л байх.шалгахгүй байна гэдэг бас учиртай. өөрөө ийм хэрэг хийж байсан болохоороо өөрийгөө хаацайлж цаазын хуульгүй болгосон байна. энэ хуулийг нь сэргээж мэхтийг мэхэнд нь оруулаачээ

зочтн [103.212.118.239] 2023-12-08 18:04:05

энэ хүзүүгүй бузраас их зүйл гарна шүү бузар хог

Зочин [103.9.90.130] 2023-12-08 09:30:54

Ерөнхийлөгч байх хугацаандаа 20 хүүхэд асрамжандаа авсан байдаг байхаа,Одоо эдгээр хүүхдүүдийн хувь заяа ямар явдаг юм болоо.Өөр нэг сэдэв Монглын бахархал болсон уран зураг таньд байдаг гэж хэвлэлээс сонссон бараг Галлрей шахуу,,,

Зочин [103.9.90.130] 2023-12-08 09:24:20

Алтайн нурууг давж ирсэн,, овог удмаа сольсон.төрсөн он сараа будлиатуулсан жинхэнэ зальтай ,хамтран тэмцэгчдээ золигт гаргасан хүн гэж боддог шүү,Зориг Зэнээ Дашбалбар Баасан лам гм

Зочин [202.126.89.86] 2023-12-07 22:17:28

Элбэгдорж ринчино,элбэгдорж цахиа сонин шүү

зочин [103.57.95.50] 2023-12-07 19:40:35

Элбэгдорж Баярцогт сахал Эрдэнэбилэг Сайханбилэг Гантөмөр гм ардчилалын нэр барьж монголуудыг хошгируулж соц нийгмийн үеийн үйлдврүүдийг устгаж ажилгүй залхуу бэлэнчлэх хулгай луйврын аргаар хөлжих сэтгэлээнд оруулан замыг чиглүүлэн зааж үлгэрлэн удирдагч нар шдэ

Учрах байх аа. [103.212.119.90] 2023-12-07 17:23:09

Элбэгдорж, Эрдэнэ, Баярцогт, Сайханбилэг, Хүрэлбаатар, Чойжилсүрэн, Анандбазар, Амарбаясгалан (+)

Монгол [202.72.245.121] 2023-12-07 13:28:35

Эба гэдэг нөхрийг хориочээ, шалгаачээ. Үнэн нүүр цариаг нь өөрөөр нь ард түмэнд хэлүүлж, ард түмний нүдэн дээр тамлах хэрэгтэй. Энэ бол МОНГОЛын төлөөх хүн бүрийн хүсэл

Зочин [72.143.224.64] 2023-12-07 11:13:00

Уран цэцэн үгээр уран донгодогч хэн бугай эх оронч биш гэдгийг нотлон харууллаа. Элбэгдорж,Хулан, гээд яасан эх орончийн дүр гаргаж блаадаа

Mgl [178.115.55.101] 2023-12-07 03:13:10

Tsahiagiin Elbehdorj. Mogoig alahiin tuld tolgoig n ehleed baridag tiimuu! Yag tuun shig Mongoliin 30 jiliin Luiwariig ilruulehiin tuld ene Tsahia iin Elbegdorj gedeg huniig barij horij buh zuiliig heluuleh heregtei. Ene Hun shuud utgaaraa bas Zorigiin allaga tai holbootoi! Ter Hongil geed baigaa zuild bas shuud holbootoi! Europe Amerika Asia d baidag hurungiig n huraa!!!

Зочин [66.181.161.238] 2023-12-07 01:13:01

Хүзүүгүй энэ сонсголоос зугтаад гадагшаа гарсан байна шдээ. Эргэж ирэхгүй дээ

Zochin [103.212.117.225] 2023-12-06 21:36:20

Huzuugui muu pizdaa hujaa nart uguh gej bsan bna shd daan ch gadaad yavtsan geed nuursnii sonsgold ireegui zugtaasan yum bna l da muu lalar

зочин [202.9.46.200] 2023-12-06 17:55:08

элбэгдорж гэж өлөн сэтгэлтэй МЭНДИЙН ЗЭНЭЭ яаг онож хэлсэн байдаг үүнийг шалгахгүй юм уу

Zochin [103.212.117.225] 2023-12-06 21:37:41

Harin thh Zenee guai yag helj bsan huzuugui muu novshiig avchirj shorond hataah heregtei

Зочин [103.212.119.154] 2023-12-06 17:50:26

Аймаар юм. Хэзээ нэг нүгэл нь шүүгдэх юм бол доо


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.