Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, батлан хамгаалах салбарын мэргэжлийн цэргийн бүрэлдэхүүнд алба хааж байгаа эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх боломжийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир нар дотоодын цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн үзлэгийг зөвхөн цэрэг татлагын үеэр бус, алба хаах хугацаанд тогтмол хийх, цэргүүдэд бие бялдар, сэтгэл зүйн ур чадвар, мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахад онцгой анхаарах талаар санал хэлжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын Б.Бейсен, хилийн цэрэгт алба хааж байгаа албан хаагчдын гэр бүлийн хүмүүс хэдий өндөр, дээд мэргэжилтэй ч гэлээ ажилгүй болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, хохирдог талаар дурдан, үүнийг яам хариуцан шийдвэрлэж болох эсэх, мөн тэднийг аймаг, сумын төвд ажиллуулах талаар Засаг дарга нартай гэрээ байгуулах ажиллах боломжтой эсэх талаар асуулт асуув. Түүний асуултад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хариулахдаа, оны эхэнд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг, үүний хүрээнд хилийн цэргийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүсийг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн бол Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, хилийн заставт ажиллаж байгаа алба хаагчдын гэр бүлийн хүмүүс Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй тул холбогдох хуульд тусгаж, эрх зүйн байдлыг нь дээшлүүлэх боломжтой гэсэн юм.

Хуулийн төслийн талаарх асуулт, хариулт дууссан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Жаргал [202.9.40.238] 2023-12-10 18:37:14

Дайнд оролцож байсан цэргийнхний ар гэр үр хүүхдэд тэтгэмж өгөөчээ

zochin [124.158.119.162] 2023-12-09 14:06:30

Mongol ulsad tsereg tsagdaagiihan l tetgeveriig utgaar n saihan edelj bna daa

Zochin [114.136.130.140] 2023-12-08 14:57:38

Tgd yag ymar nemelt uurchlult oruulsan yum be teriige bichij boldgui yum u garchigtaigaa ogt avtsaldhgui yum bichih n manai setguulchid gj de

зочин [66.181.188.236] 2023-12-08 12:01:50

Цэргийн тэтгэвэрт 1992 оноос өмнө гарсан хэсэг ахмадууд амьд байна аа. Тэд хагас сайн өдөр гэж байдаггүй үед ажилласан. Цэрэг арми өргөжсөн хээрийн сургууль бусад ажиллагаанд байнга оролцож байсан ахмадууд Төрд ажилласан 36 сарын цалингийн урамшуулал гэж аваагүй шинелээ нөмрөөд гарсан харж үзэж болох болов уу:

иргэн [202.21.117.210] 2023-12-08 11:58:56

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр гээд Үндсэн хуулийн бус нийгэмд тэгш бус байдлыг гааруулсан ийм гутмаар хуулиа больчээжээ. Ид хийж бүтээх насандаа тэтгэвэрт гарах нэрийдлээр орох байхаа олж ядаад нийгэм бохирдуулаад яваад байнаа. Зөвхөн монголд л 30 хэд 40 хэдхэн хөдөлмөрийн насны ид оргил үедээ тэтгэвэр яриад явдаг завхрал байна дээр нийгмийн даатгал гээд эдийн засгийн бус улс төрчдын гарын үзүүрт зарцуулагдаж байдаг гажиг энэ ялзралаасаа хэзээ салах вэ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.