Газрын доройтлын асуудалд хоёр улс хамтран ажиллана
Даян дэлхийн газрын доройтлын санаачилгыг G20 дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ойрх Дорнодын улс орнууд нэгдсээр байна.
Саудын Арабын Хаант Улсын хувьд НҮБ Цөлжилтийн конвенцийн талуудын XVI бага хурлыг 2024 онд өөрийн орондоо зохион байгуулах бөгөөд Монгол Улс 2026 онд НҮБ Цөлжилтийн талуудын XVII бага хурлыг зохион байгуулна.
Хоёр улс харилцан биенээ дэмжих болон Монгол Улсад "Газрын доройтлын Төв Азийн судалгааны төв"-ийг байгуулах, СОР16, СОР17 бодлого, төлөвлөлтийг нэгтгэн зохион байгуулахад хамтран ажиллах ажлын хэсгийг байгууллаа гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл