Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалтуудыг хүчингүй болгоход анхаарна

Aдмин / Улстөр

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд “Хүний эрхийн Үндэсний форум-2023” болж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг хүн төрөлхтний язгуур зарчим болгосон байдаг.

Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуульдаа хүний эрхийг дээдлэх, өмчлөх эрхийг зөвшөөрөх, хүн бүр чөлөөт сонголт хийх эрхийг нээх зэргээр иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг баталгаажуулсан. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хүний эрхийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сайжруулах, ардчилсан нийгмийн бүтцийг байгуулах ажлууд эрчимтэй хийгдсээр ирсэн.

Монгол Улс хүний эрхийг хангах, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр олон улсад, тэр дундаа Ази тивд дээгүүрт орж буй гэдгийг форумын үеэр хэлэлцэв.

Цаашид Засгийн газраас

  1. Батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа хууль тогтоомж, НҮБ-ын Хүний эрхийн чиглэлээрх байгууллага, тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллана.
  2. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна.
  3. Монгол хүн бизнес эрхлэх, чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн харилцааг журмаар зохицуулдаг байдлыг хязгаарлаж, нийт батлагдсан журмын тоог хоёр дахин бууруулах багц ажлуудыг хийнэ гэдгийг форумд оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлэв.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-11 13:59:33

хүчингүй болгоогүй байсан юм уу? хулгай хийдэг түгжрэл бууруулахад ямарч нэмэргүй ачилтыг одоо зогсоо.

Зочин [66.181.179.110] 2023-12-09 11:48:25

Зөв хүнээ дээдлэхгүй бол хөрөнгөөр яадгийн хүнээ дээдлэхгүй бол ямар улс байдгийн зөв АМАРБАЯСГАЛАН САЙД АААА

Иргэн [202.9.40.7] 2023-12-09 07:10:28

Ажил хийхгүй ч ярих чиглүүлэх нь зөв шударга бвал урагшлах зам бартаа багатай бэрхшээл байвч даван туулхад амар шүү дэ . Алдаа дутагдал бий л биз . Аль болгоны муухайг харах гэж нүд, мууг нь ярих гэж ам заяасан биш шүү дэ . Монгол хэлний үгсийн сан баян шүү .

Зочин [66.181.177.182] 2023-12-09 00:58:31

Монгол улс улс төрийн хорогдолтой боллоо мөнхэрдэнэ дээр нь хунийг хуч хэргдэн эруудэн шүүпэг яаргалдаг байдал шшг газарт явагдаж ба шшг газарт бур ьусгай хоргдолуудыг яаргалдаг тусгхй булэг улсуудтай боллоо

ЗОЧИН [66.181.177.242] 2023-12-08 17:06:42

ХУЛГАЙГАА БОЛИОД НҮДНЭЭС ДАЛД ОРЖ ЗАЙЛ ХУЛГАЙЧАА

Зочин [66.181.169.116] 2023-12-08 16:53:02

Хүний эрхийн түгээмэл тунхаглал,үнсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө битгий хуцацгаа монгол улсад энэ зүйлүүд дээд зэргээр зөрчиж байгаа аль амаараа хуцаж байна Амарбаясаглан дугаарын хязгаарлэлт эрх чөлөөтэй зочиж байна уу? тэгсэн хэрнээ тээврийн хэрэгслийн татвараа жилжжр нь авч нтр шааа шааа зайл3

тогтох [202.21.100.210] 2023-12-08 14:33:02

Энэ хүмүүс ажил хийж байгаа болоод л олон дайсантай болж байх шиг

Зочин [202.126.92.173] 2023-12-08 14:18:57

Дамарбаясгалан

Иргэн [66.181.178.165] 2023-12-08 14:11:42

Хүн хэлмэгдүүлж байж Худлаа хуцахаа болиод Зайлаач !!!!!!!! худалч чүүд !!!!!!!ёстой Өөдпүүлэхгүй Новшнууд!!!!!!!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.