ЧУУЛГАН: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжснээр хууль батлагдав

Aдмин / Улстөр

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 48 гишүүний олонх буюу 43 нь 89.6 хувийн саналаар дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуулийн төслийг эцэслэн батлах” 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 48 гишүүний олонх буюу 42 нь 87.5 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулж, шийдвэрлэсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 48 гишүүний олонх буюу 42 нь 87.5 хувийн саналаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжснээр хууль батлагдав. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг тус бүрд явуулж, шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.220] 2023-12-11 02:16:37

Одооны энэ монголчууд ёстой зэрлэг бүдүүлэг юмаа. Бага тойргийн анхны орон сууцны оршин суугч намайг бага байхад бүх хүн нохойнд хайртай байсан. Эмээ өвөө нар маань нохойны араас гүйж байхад тайван байлга битгий хөөгөөд бай гэж загнадаг байсан. Байранд 3 нохойтой айл байсан хүүхдүүд гаргахыг нь хүлээгээд л орцных нь үүдэнд сууж байдаг байсан. Манай байр сүүлдээ өөрсдөө 2 гөлөг тэжээдэг болсон эзэнгүй нохойг айл болгон хоол өгсөөр сүүлдээ явахаа байгаад байрны нохой болсон. Тэр үед нэг ч хүн ад үзэж ал хяд хөө гэдэггүй харин ч биднийг зөөлөн бай гэж л зэмлэдэг байсан. Одоо бол хол явж байхад л хүүхдүүд нь нохой гэж орилолдоод л томчууд нь харсан нохой болгоноо устгуулах гээд л бүр яг зэрлэгшсэн амьтад

Зочин [43.242.243.142] 2023-12-09 22:18:58

Нохои, муур бүү тэжээ ! !

Бгд [66.181.181.25] 2023-12-09 21:29:58

Дээд айлын ноход унтуулахгүй б.а.нохойны эрх илүү гнэ

малчин [155.190.50.7] 2023-12-08 19:31:44

миний мал энэ хуулинд бас орхуу айн?

Зочин [203.98.76.249] 2023-12-08 15:28:26

хүүхдэдээ мал авч тэжээж байгаад хаяж золбин болговол хүүхдийг нь авч тасалж хэрчиж амьтан тэжээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.