Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлав.

Тус хуулиар нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль нь зургаан бүлэг, 27 зүйлтэй гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Power [66.181.160.113] 2023-12-12 19:27:46

Хүн амын төвлөрөлөө сааруулахгүй бол энэ улс оршин тогтох аргагүй болно шүү. Орон сууцаар хангах нэрээр хүн амын төвлөрөлөө улам нэмэгдүүлж орон нутгаа эзэнгүй болгож гадаад до оодынхон газар нутгийг нь ухаж эзэн суух боломж олгож байгаа нь зөв үү? Түгжирэл утааг шийдэх хамгийн зөв арга нь орон нутаг ялангуяа алслагдсан аймаг сумаа хөгжүүлэх биш үү? Энэ олон их сургуулиуд, арьс шир ноос боловсруулах мал нядлах үйлдвэр үйлчилгэний газруудаа аймаг сум руу шилжүүлээч. Гадаадаас зээл авч бонд гаргаж нийслэлээ хөгжүүлэхээ болих арга алга уу. ИРЭХ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ НАМУУД ,НЭР ДЭВШИГЧИД " Дахин нэгч төгрөгийн зээл гадаадаас авахгүй. Олдсон мөнгөөрөө зөвхөн гадаад өрөө дарах, аймаг, сумаа хөгжүүлэхэд зарна. Нийслэлд нэгч төгрөгний хөрөнгө оруулалт хийхгүй.. " гэвэл арай л ирээдүйтэй сонсогдох байхдаа.

Зочин [202.21.107.90] 2023-12-12 19:14:11

Нэг л их хууль батлуусан амьтан Та нар хэзээ л байхдаа хуулиа хэрэгжүүлж байсын

зочин [66.181.188.62] 2023-12-12 18:00:55

Сонгууль дөхөхөөр ийм мэт үлгэр ярьсаар, иргэдийг басамжлан доромжилсоор 30-100 жил болж байна биз дээ? Яагаад Монголын бүх зүйл ирээдүй цаг дээр яригдаад байдаг вэ? ОДОО ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖИЛ БАЙНА УУ? ИРГЭД ӨЛССӨӨР, ЯДУУРСААР, ТУЙЛДСААР, ӨВДСӨӨР, ҮХСЭЭР БАЙХ УУ?

Зочин [202.21.113.42] 2023-12-12 12:09:09

өндөр өртөгтэй орон сууцанд орох амьдралтай нь гэр хороололд цөөхөн байгаа тэгж олон арван жилээр өрөнд оруулж байхаар өөр өөрсдийнх нь байршлуудад дэд бүтцийг нь хөгжүүлээд ус, дулааны шугамд холбоод орон байраа сайжруулахад нь дэмжлэг үзүүлж боломжийн зээлийг нь өгчихвөл яасийн бэ. ядаж л хувьчлагдсан газрыг нь төр худалдаж авч мөнгө үрэхгүй ш дээ. Тэгвэл заавал өндөр өндөр барилга барьж хэн нэгнийг тэтгээд байхгүй өөрсдөө боломжоороо орох оронгоо сайжруулж болно. Энэ арга л арай наана санагдаж байна. Гэр хорооллын бүх айлуудыг орон сууцанд оруулна гэвэл харганы ноосыг түүж эсгий хийнэ гэгчийн үлгэр л болох байхдаа энэ шиг худлаа зүйл байхгүй

зочин [43.228.129.40] 2023-12-12 00:55:38

хэрэгжихгүй л болов уу даа

Зочин [66.181.187.153] 2023-12-11 16:21:13

Худлаа. Итгэхгүй бна.Үлгэрт гардаг далан худалч гэдэг шиг л. Их хуралд 76 худалч бна. Энд хэдэн худалч байдаг юм болоо?! Ямар хүйтэн царайтай харагдаж байнаа. Хулгай хийе, хулгай хийе гээд бгаа юм шиг. Дургүй хүрч бна.

Зочин [202.55.188.125] 2023-12-11 00:14:56

Санал бна үйлдвэрийн газар байршилтай бүх газар руу нь автобус явуулж мөн байгууллагатай ойрхон ойрхон автобусны зогсоол бий болгож өгвөл машин унах хүн багасах байх гэж бодож бна

Зайл [202.55.188.107] 2023-12-10 22:48:05

Заза ашгүйдээ хэзээнээс гэр хороололыг орон сууцлах вэ хө.

Асуудал хуулиар шийдэгдэхгүй. [103.57.93.133] 2023-12-10 21:37:45

Хууль гарлаа гээд ЮҮ Ч өөрчлөгдөхгүй. 10 жилийн дараа байдал ХЭВЭЭР байнадоо. Бас л том комисстой, том төсөвтэй, гудамжинд үй олон машинтай байж байна. Мурийцах уу?

Дандарванчиг [66.181.182.157] 2023-12-10 17:02:52

Гэр хороололд цэвэр бохирын шугамыг тавиад өгчих тэгвэл асуудалгүй болно эрчим. Хүчний хангамжаа сайжруулчих

Хотын хүн [103.57.94.204] 2023-12-10 14:25:24

Зуух яндан шахмал түлш утаа мэдрэгч нтр гээд маш их мөнгө хөрөнгийг үр дүнгүй үгүй хийсэн, утаагаар бизнес хийж амьдардаг хэсэг бүлэг Хулгайчууд олон тэрбумыг идэж цусалсан.. нүгэл нь нүдээ олох болтугай.. шинээр Цахилгаан станц бариад цахилгаанаар халаалтаа шийдээд, орон сууц барихад хөрөнгө мөнгөө зарцуулаад ирсэн бол арай л өөр байх байсан даанч Монголд хулгайч авилгачид төрийг хувьчилаад авчихсан харамсалтай..аа гунигтай амьдрал

Зочин [202.179.24.188] 2023-12-09 16:40:52

Буруу рультэй автомашиныг хилээр оруулахыг яаралтай хориглох хэрэгтэй...

Зочин [66.181.177.81] 2023-12-10 11:52:21

Зөв рүльтэйг нь зөөгөөд л аваад ирнэ ямар ялгаа байна ямар ч асуудал хориглож хорьсноор шийдэгдэггүй малаа


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.