Х.Нямбаатар: Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө

Aдмин / Улстөр

"Өглөөний уулзалт" үргэлжилж байна. Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна.

Нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцлоод энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын өмнөх удирдлагууд ч хийж байсан. Гол нь дэд төвүүд байгуулаагүй. Зөвхөн орон сууцжуулах бүсээ зарлаад иргэдэд зааж өгдөг. Дэд бүтэц, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөгүй нь алдаа болсон. Бид үүнийг шийдэхийг зорьж байна. Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө. Ингээд 24 сарын дотор гэр хорооллын бүсэд 12 мянган айлын орон сууцны хороолол байгуулна.

Эхний ээлжид 20 мянган айл өрхийн дулааны хэрэглээг цахилгаан халаагуураар шийдэх, 80 мянган өрхөд угаарын хийгээд давхар шатаах зуухаар хангах, азотын давхар исэл үүсгээд байгаа 40 мянган автомашины хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар ажиллаж байгааг онцлон дурдав.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

Гармаа [139.5.217.23] 2023-12-12 22:55:19

Цахилгаан, дулааны станцыг барихгүйгээр яаж энэ их барилгажилтыг хийж ус, цахилгаанаар хангах вэ

Зочин [203.98.76.249] 2023-12-12 15:05:57

ЮМ ХУМ ХИЙХ гээд дэмий байхаа зүгээр байж байгаад тонил. хийсэн нь улсад гай удаж байна. буулгасан хашаагаа дахин бүүр буулга. дахин хашааляихсан байнаа. дутуу тайраад ёдор болосн байна.

Зочин [202.9.40.235] 2023-12-12 09:27:55

Цахилгаан, дулааны ачааллаа дийлэхгүй байж2 цёмёнтэн ширэнгээ бариад байх юм төв цэвэрлэхээ өргөтгөн аж-лж чадахгүй голд бохироо хаяж байгаль бузарлаж баына!

зочин [192.82.65.120] 2023-12-12 08:57:59

Цементэн барилгаа ЗОГСОО. Иргэн бүрд газар олго, зөвхөн бохирын шугамаа тавьж өг, Ард түмэн өөрсдөө байшингаа бариад, газар дээрээ ногоо жимсээ тариад амьдарч чадна.

Зочин [202.179.24.203] 2023-12-12 18:21:15

Яг үнэн яагаад дэд бүтцээ шийдвэл гэр хороолол гоё бно шүү дээ. Эсвэл орон сууц барьж зарах барилгын компанийг хөлжүүлэх гээд бгаа юмуу

Зочин [203.17.23.197] 2023-12-11 17:23:33

Худлаа бүү чалч


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.