НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ДОРВИТОЙХОН ШИЙДЭХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС МӨХӨХ БОЛОЛТОЙ

Aдмин / Улстөр

Нүүрсний сонсгол гэх арга хэмжээ үргэлжлээд хэд хонолоо. Муу нэр зүүж, луу дансанд бүртгэхээр пайз зүүлгэж байгаа нь Ардчилсан намын хоёр гурван УИХ-ын гишүүн бас бус хүмүүс байна. Монгол Улсад томоохон авлигалын хэрэг дээр нотлох баримтыг шинжлэн судлах нийтийн сонсгол зохион байгуулж байгаа үйл явц нь нийгэм, улс төрийн хүрээний шуугиан тарьсан үзэгдэл боловч чухам улс төржилтгүй, шударга зарчмаар явагдаж байгаа эсэхийг хэлэхэд эрт юм. Хил, гаалиар хэчнээн сая тонн нүүрс бүртгэлгүй гаргасан нь хууль бус гэгдэж байгаа ч тэдгээрийн эзэн холбогдогчдын нэр хүндэд шууд болон шууд бусаар халдаагүй гэх баталгаа олдохгүй байна.

Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй хэнийг ч ямар нэг байдлаар ил далд гөрдөх, нэр хүндэд нь халдах үйлдэл байгаа бол үүнийгээ ч давхар нягтлах шаардлага үүсэж байх шиг байна.

Тодорхой хэлхээ хамаарал болоод эрх баригч намын нөлөөлөл сайтай бүсээс гэрчээр дуудагдсан нэр бүхий хүмүүсийг дуулиан шуугиангүй сонсголд дуудсан болоод өнгөрүүлэх араас нь сөрөг хүчнийхнийг хэвлэл мэдээллээр хавсайдан нүүрсний хулгайч гэж хашхичин цовдлох төлөвлөгөө анхнаасаа ажиглагдаж эхэллээ. Гэвч чухам үнэн баримт юу өгүүлж байгааг л магадлан үзэх, буруутай этгээдүүдэд элдэв өршөөл цагаатгал, хуулийн цоорхойгүйгээр улс хохироосон үйлдэлдээ хариуцлага үүрэх, хохирлоо нөхөн төлөх ёстой.

Энэ удаагийн нүүрсний гэх хэргийг л шударга, үнэн зөвөөр шийдвэрлэж чадахгүй бол Монгол Улсад шударга ёс, хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл нэг мөсөн нуран унах болно.

Шударга шүүхээр шүүлгэх ард түмний итгэл найдвар тасарснаар улсын аюулгүй байдал, оршин тогтнохуйтай холбоотой асуудлууд шил даран хүлээж байгааг мартаж болохгүй. Хэдийд ч хэн нэг нөлөөлөл ихтэй улс төрчийн башир аргад автаж улсаа сүйрүүлэн оронд нь хувийн жаргал цэнгэл эдэлдэг урвагч ноёдын түмэн балаг давтагдаж болохгүй.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.115] 2023-12-21 10:13:53

ЭНЭ ХЭДЭН УЛС ТӨРЧИД ЦҮНХ БАРИГЧИД ХУЛГАЙЧИД 2 ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИУЛААГҮЙ ДАВААСҮРЭН МЭТЭЭС БОЛООД МОНГОЛ УЛС УГААСАА МӨХӨХ ШАТАНДАА АЛЬ ХЭДИЙН ОРСОН ШҮҮ ДЭЭ

Зочин [66.181.176.100] 2023-12-21 10:03:49

Дээрээ суудлаа олохгуй бол дороо гуйдэлээ олдогуй гэгчээр монгол улсыг удирдаж бга хэдхэн хун л саад болж ба тэр тусмаа манай пиар ерөнхийлгч буур саадаа болоод зогсохгуй маш их хор болж ба нөгөө шүдгуй арслан энэ тэр гд бсан худлаа яаоихдаа ч сайн улс орон хун ардаа бодож бга юм ёөк нөхөрт хумсын төдийч алга гэдгээ яруу тодоор харууллаа даа

Зочин [66.181.177.117] 2023-12-21 09:53:39

ЭНЭ КАЗАКУУД ЯАСАН ӨӨХ ӨГСӨН Ч ӨӨРИЙШДӨГГҮЙ МАХ ӨГСӨН Ч МАНАЙШДАГГҮЙ ХҮҮРНҮҮД ЁСТОЙ ХҮНИЙ АДАГ ЮМАА.КАКАЗУУДАД ҮҮҮНЭЭС. ХОЙШ БҮҮ ИТГЭ

Зочин [103.11.192.46] 2023-12-21 09:49:47

Ингэж худ шааж шааж ирэх оны эхээр цагаан сарын дараа баахан сценари өрнөнө. Тэр нь юу гэхээр нүүрсний баахан хулгайчийг барилаа, илрүүллээ, МАНай нам мундаг ажиллалаа, шатахуун хэвийн боллоо, өвлийг цахилгааны дутагдалд оролгүй өнтэй давлаа энэ тэр бла бла сда. Тэгээд тэрэнд нь баахан мулгуу сданууд нь итгээд яг бахь байдгаараа амьдрал үргэлжилнэ. Зүй нь элсэнд хаясан юм шиг тараагаад идээд уугаад байгаа үр ашиггүй мөнгө хөрөнгө оруулалтуудаа базаад нэг том цахилгаан дулааны станц ч болтугай барь л да сданууд аа. Ядаж үр хойчдоо үлдэх юм хийцгээ л дээ.

Зочин [202.9.40.110] 2023-12-21 06:45:30

Юун Украины дайн, Монгол улс оршин тогтох асуудал шүү. Жинхэнэ урвагчлын улс сүйрүүлэх худалдах гэмт хэргүүд өлөр тутам бөмбөгдөлт шиг яваглаж байна. Олигархижсан засаглал, мафижсан төр бүрэн утгаараа тогтсон. Хэд хэдэн үеээрээ бидний үр садыг тонон дээрэмдэх санаатай хүний оронцогууд. Гэвч тэрнээс өмнө улс мөхөх байх.

Ард [202.9.46.225] 2023-12-20 17:54:48

Монголд ганц дайсанл байдаг өлөн нам дагасан авилгач хулгаачууд том жижиггүй иргэдиин боломжииг хулгаалж тонож дээрэмддэг энэ хүүрүүдэд хатуу ял гэж байдаг юм уу худлаал шоу барьсан шалгаж байна хөөн хэлцэх дуусан жоохон торгосон болоол хагартлаа баяжаал ул гуйлгачид нь ихссээрлллл малуудаа хатуу ялтай улсл хөгждөг солонгосыг хар тэнэгүүдээ

зочин [66.181.182.194] 2023-12-20 17:11:15

Гол зохион байгуулагч нь хэн бэ. Том хүн байгаа гээд байдаг ачмр дээрээ тодрохгүй бололтой шүү. Үр дүнгүй болгож болохгүй шүү

зочин [202.179.25.237] 2023-12-20 16:46:03

Шүүгч нар мөнгөтэй хүнд хариуцлага тооцож чадахгүй э, хөөрхий тооцлоо гэхэд торгоно өөрөөр чадахгүй гэдгийг Ванга шиг л хэлнэ шүү. Шүүх байгууллага үнэхээр бүтэхгүй, өөрсдийгөө бол аймаар лагаар бодчихсон, мөнгөтэй хүн харахаар хачин болно шүүдээ. Иргэдэд бол эр бяраа гаргана, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнийг бол торгоно үгүй бол зүгээр хил гаргаад явуулчихна. Бүх кейс дээр адилхан шүү ккк шүүх бол ажиллаж чадахгүй.

Зочин [66.181.181.44] 2023-12-20 16:06:09

Энд УИХ-ын гишүүдээс гадна хамгийн аюултай улс чинь Яамны төрийн нарийн бичгийн даргаас доошхи албан тушаалтангууд байдаг юм байна дээшээгээ худлаа мэдээлэл өгч өөрсдөө ашигтай шийдвэр гаргуулж найз нөхөд бүлгээрээ хувилдан идчихээд УИХ засгийн газрын шийдвэр л тийм байсан шүүх л тэгсэн гээд д сууж байна шүү дээ Дээр суугаа хүн доод хүнээ зөв сонгохгүй бол ар нурууруу нь хутга далайх улс л их болж дээ

Blt [202.21.118.70] 2023-12-20 15:04:00

Bugdiin 461 ruu achaasai

Зочин [221.7.8.29] 2023-12-20 13:33:45

Улс төрчид хэрэг хэлэлцэж шүүж байсан түүх Дэлхийд хэд байдаг вэ ?!?! Эргүүтсэн ТӨРийн нэртэй луйварчид аа

Зочин [124.158.68.68] 2023-12-20 13:12:08

МАН-аас ч байгаа шүү дээ. АН -ыхан яах гэж ингэж худлаа шаагаал байдийн. тэгээд АН-ы шүүх л мэднэ шүү дээ.

Г.Энхбаатар [180.149.80.106] 2023-12-20 12:48:34

ард түмэн цөхөрч ба

Зочин [202.55.188.85] 2023-12-20 11:50:24

Санал нэг байна улсаа сөнөөлөө ш дээ!!!

Ядахдаа ... [66.181.160.56] 2023-12-20 10:26:37

ЯДАХДАА хэдэн гүйцэтгэгчийг нь бодитоор шийтгээд дуусвал ДЭЭДИЙН ЗАЯА болно. Ингэснээр ЯДАХДАА хэдэн төрийн албан тушаалтны зүрхэнд орж "Дахин ийм хэрэг хийж болохгүй" гэдэг мессажийг бусад албан хаагчдад хүргэх хэрэгтэй. ЯАХАВ жинхэнэ акулуудыг шийтгэхгүй гэсэн ч ЯДАХДАА хэдэн жараахайнуудыг шийтгэе. Тэгэхгүй бол бүгдийг нь барьдаг гээд хэнийг нь ч ШИЙТГЭХГҮЙ ШҮҮ. Хоосон сонсгол хийгээд л ӨНГӨРНӨ ШҮҮ.

Зочин [103.57.93.35] 2023-12-21 00:33:05

Хамгийн гол нь бүтгэлгүй хил давсан нүүрс. Мөнхбат, Баджунаа, нөгөө аюур гээд байнаа байна. Эднийг шийтгэх чухал биш, харин улсыг хохиролгүй болговол болоо.

Зочин [103.41.93.192] 2023-12-20 10:19:09

Энхбаярын үндсэн санаа бол нүүрсний хулгайн хэргийг АН-хан эхлүүлсэн, манайхан тэсэлгүй араас нь орчихсон гэж сонгуулийн өмнө түмэнд ойлгуулах. Хууль шүүхээр бол дуурайгаад хулгайлсан гэдгийг яаж ойлгох вэ. Үнэхээр том толгой даргын шийдгүй бол тонн нүүр ч хилээр үл давуулна. Энэ хэргээр бол шийд гаргагч том дарга зөвт үйлдлээ баталгаажуулсан тоглолт болох байх.

Зочин [103.57.93.35] 2023-12-21 00:35:47

Заяахав, 449 тэрбумыг олоод авбал.болоо.

Зочин [202.126.89.117] 2023-12-20 10:08:54

Хувийн компани яагаад ч бүрдүүлэлтгүй хил нэвтрэх боломжгүй л дээ.Хэрвээ үнэхээр нэвтэрсэн юм бол Хилийн тагнуул,ХХЕГ,ГЕГ юу хийж суусан байж таарах вэ?Бүгдээрээ нүдээ анисныг бодоход яг хэн нь хариуцлага хүлээх ёстой вэ?Ер нь энэ сонсголыг ажиглаж байхад хэдхэн хүнээр туг тахих ажиллагаа явагдаад байна л гэж харагдаж байна даа.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.