НҮҮРСЭЭ ЗӨӨСӨӨР ДУУСАХАД ДАРАА НЬ ЯАХ ВЭ?

Aдмин / Улстөр

Монгол Улсын нийт экспортын ихэнх хувийг дангаараа эзэлдэг нүүрсний зах зээл одоохондоо эрэлт ихтэй байна. Гэвч нөөцийн хомсдол нүүрлэж, зарах нүүрс ч үгүй, авах хэрэглэгч ч байхгүй болох цагт улс орны эдийн засаг таг гацах нь. Товчхондоо манай улсын амь амьжиргаа нүүрснээсээ гинжлэгджээ. Үзүүрийг нь өмнөд хөрш атгаж байгаа нь ойлгомжтой. Гэтэл бидэнд тусгаар байдлаа цаашид хамгаалж авч үлдэх чадамж үлдсэн үү?. Харамсалтай нь газар нутгаа гаднын иргэдэд зарах гэж улайрдаг төрийн түшмэдүүдтэй гэхээр гол харлам.

Ширгэдэггүй мөрөн, дуусдаггүй баялаг гэж байдаггүй. Хэмжээ нь болохоор юм бүхэн ертөнцийн оргүй хоосонд нэрвэгдээд үзэгдэх тоос ч үгүй болдог. Гэтэл энэ эрсдэлд буюу өнийн оршихуйн дархлаагаа бид цэхэж амжив уу?

Ээжийнхээ авдраас чихэр боов тоншсоор үл засраад эцэстээ саахалтаасаа цаашлаад эх орноо цөлмөн дээрэмддэг өсөхийн өлөнгөө өтөлтлөө дарж дийлээгүй,цэвдэг шуналтнуудын араа шүдэнд зажлуулсан амьдралыг туулцгааж байна. Өм цөм хулгайлсаар хүрз ч нүүрсгүй болох уу? эсвэл шударга ёс хуульт тогтоомжийг мөрдүүлдэг жинхэнэ төрийг эрс шинэчлэлээр төрүүлэх үү? Нүүрс ч гэлтгүй бүх түүхий эдээ боловсруулаад зах зээлд худалдаж чадвал бид мөн ч их баялагтай сан.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Ожл [202.126.88.215] 2023-12-25 09:26:55

Өнөө маргаашдаа яах ухаанаа олохгүй байж .....

зочин [66.181.181.88] 2023-12-24 14:20:26

Нүүрс яах мэ. Алт ховор метал. уран бол нөөц багатай хэцүүднэ. Одоо үеийнхэн хамаг сайхан билчээрийн соргог газарыг хувьчилж эхэллээ. Хөдөөгүүр дайн болж эхэллээ. Шинэ залуу 2050 оны малчидад юу ч үлдэхгүй нээ. Мөнхбаатар. Ж.Батэрдэнэ гишүүдээ амбийцаа татна уу. Нийслэлд 10 хувь нь газар хувьчилж авч чадаагүй байхад дууссан. Дүгнэлт хийгээ чээ. Монголын газарыг нэгэн үеийн зальтангууд хуваагаад авахнээ.

Зочин [183.188.48.90] 2023-12-23 20:21:55

Ter uyed jinhene uhaantai bolj ehelne

Зочин [66.181.161.237] 2023-12-23 16:08:55

Эхлээд хулгай луйваргүйгээр гаргаад нэг үзье. Дараа нь яахаа шийдье!

Зочин [103.140.10.208] 2023-12-23 13:19:55

Ашгийг нь бүх хүмүүстээ тэнцүү хувааж өг. Архиндаа живэх нь живээд, амьдралаа босгох нь босгоод яваг үмхий мангасуудөа.

Зочин [103.145.234.35] 2023-12-23 18:40:08

Зөв

Зочин [103.57.93.172] 2023-12-23 13:46:05

Нүүрсээ зараад дуусчихвал газар шороогоо зарахгүй юу даа. Бид чинь “ Яндаж болдоггүй далай шиг ямар баян орон” бэ гэж дуулдаг улс шүү дээ. Хэдэн хормой нүүрсэнд хотойж горойх юм алгаа. Монгол хүн овсгоотой юм чинь “дараа үе өрөө төлөөд явна” . Алтаар баах шахсан баян байх сайхан юмаа.

Зочин [139.5.216.108] 2023-12-23 11:08:05

Нүүрс, ер нь ашигт малтмал дуусахаар хулгайч нар бүгд гадагшаа гарна. Аль хэдийнэ хулгайн мөнгөөрөө гадаадад хаус нтр юм аа авчихсан, офшорт хэдэн саяар нь хадгалчихсан байгаа. Гэхдээ өлөн зангаа тавихгүй одоо ч хулгайлсаар л байгаа.

Temuul [103.57.95.239] 2023-12-23 09:50:46

Herev homsdol nuurlevel hudaldan avagch baihgui boloh bolomjtoi yu

Temuul [103.57.95.239] 2023-12-23 09:49:17

Ter tsag ue hezee irne gej enhbat taamaglav

Temuul [103.57.95.239] 2023-12-23 09:47:39

Nuursnii homsdol gej yu gesen ug ve

Зочин [66.181.182.112] 2023-12-22 19:08:44

Хэдэн зуун метр гүнзгий ухсан газарт хэзээнээс эхлээд өвс ургаж эхэлдэг вэ?

зочин [202.9.46.71] 2023-12-22 15:00:45

тэр үед яах вэ гэж үү хоишоо урсдаг бүх гол мөрнөө урагшаа урсгаж ухсан нүхээ усаар дүүргэнэ тэр үед орос орон гэж үгүй болно хятад үлгэн салган амид байна

Яг үнэн [202.21.127.142] 2023-12-22 12:21:20

Нүүрс бусад газрын доорхи баялаг дуусна, бас Хятад хөрш маань хэзээ ч авахгүй гэж хэлж чадна. Тэр үед яах бэ, үнэхээр энэ талаар манай улстөрчид бодохыг ч хүсэхгүй байгаа. Одоо бол их нүүрс гаргаж байгаагаа ичих ч үгүй сайрхаж ярина. Нэг л өглөө нүүрс дуусна, эсбэл урд хөрш авахгүй гэвэл бид яах бэ

Баячууд нь бултачихна, харин бусад нь дорой царайлаад л үлдэнэ. [66.181.160.14] 2023-12-22 15:00:35

Ойлгомжтой ш дээ. УИХ-ын гишүүд болон тэднийг санхүүжүүлэгч нар ГАДААДРУУ бултачихна. Харин бусад монголчууд Ар Монголдоо үлдэнэ. Өөр ашигт малтмал Монголд юу байна, тог цахилгаанаа нэмж яаж хэмнэж болох уу, хямдхан хоол хүнс хаанаас олох уу, хямдхан гутал хувцас хаанаас оруулж ирэх үү, хямд орон сууц яаж олох уу гэдэгт л бусад монголчууд хариулт хайгаад л явчихна. Өөр тэгээд яах юм бэ?

Асуух этгээдээ зөв тогтоож хариуг шуурхай аваарай. [66.181.160.14] 2023-12-22 10:53:39

Гадаадад гараад тэндээ амьдарлаа ТӨВХНҮҮЛЧИХСЭН монголчуудаас асуу. "Нүүрс дуусчихлээр НААНА ЧИНЬ өөр юу борлогдох боломжтой байна? Өөр юүг ОДООНООС ЭХЛЭЭД хулгайлж эхлэх үү?" гэж асуугаарай. Тэгвэл тэд БОДИТОЙ хариуг ХУРДАН өгнө. Тэрнээс биш холбогдох яам газраас асуувал ИХ УДНА, их хүнд суртал болно. Гадаадад шингэсэн монголчууд өөр өөрсдийн сувгаар тэр зүйлийг "экспортлох" сувгийг ХУРДАН, ЧИМЭЭГҮЙ, АЖИЛ ХЭРЭГЧЭЭР олж үр өгөөжийг нь ГАРГАЧИХНА. Төр засаг, Монголд байгаа монголчууд МЭДЭЭГҮЙ Л сууж байна, мэдэх ч хэрэггүй дээ.

Зочин [66.181.182.112] 2023-12-22 19:11:41

Гадаадад байгаа монголчууд эх нутагт байгаа монголчуудыг жийж, тэндээ амьдрах эрхээ сунгуулдаг. Жишээ нь, АНУ-д амьдардаг монголчууд нь Монголоос АНУ-ын мэдээний сайтууд руу хандалт хийхэд шууд хуурамч мэдээг Монгол руу явуулдаг юм.

Кх! [66.181.160.14] 2023-12-22 11:42:12

Кх! Кх! Кх!

Зочин [103.212.119.180] 2023-12-22 10:07:38

Нүүрсээ зөөгөөд дуусахаар юу хийх вэ ? Гэжүү !!!! Ямар нэгэн юм зөөж сурсан хүн зөөх юмгүй болох үед үхнэдээ ….гэхдээ донтохоосоо өмнө засарч бно мэдвүү


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.