Ж.ГАНБААТАР САЙДЫН ХАРИУЦЛАГА СУЛААС ШАЛТГААЛАН ШАТАХУУН ХОМСДОХОД ХҮРСЭН ҮҮ?

Aдмин / Улстөр

Орос улс энэ намар шатахуун импортлогч орнуудад тодорхой хязгаарлалтууд хийх шийдвэр гаргасан. Гэтэл эрсдэл тооцох чадваргүй, аж ахуй нэгжүүд хоорондын уялдаа холбоо хангаж чадахгүй зэрэг салбарын яамны асуудлуудаас болж урхагт хомсдол улам эрчимжиж иргэдийн гол хэрэглээ АИ-92 бинзен ховордон өнжин хонон очерлоход хүргэв. Дотоодын хэрэгцээгээ нөхөх, хомсдолд орохгүй байх гэхчлэн зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүднээс нефт худалдаж авдаг орнуудад тодорхой хориг тавьсан бөгөөд ОХУ-ын ЗГ-ын тухайн шийдвэрт Монгол улс хамаарахгүй, шатахуун импортоо тасалдуулахгүй гэх онцгойлсон эрх олгоогүй.

Өөрөөр хэлвэл ОХУ-аас нефт авдаг бусад орнуудаас Монгол улс илүү давуу эрх эдлэх бололцоогүй юм. ОХУ-ын албан тоотод “Монгол улс хамаарахгүй” тухай үг үсэг байхгүй учраас хоёр сар шахам үргэлжилсэн хориг нь өнөөдрийн тасалдалд нөлөөлсөн атал ОХУ Монголд хориг тавиагүй эсвэл хориг тавьсан эсэхийг нягталж байна гэх мэтээр хугацаа алдаж алгуурлахын оронд яаралтай хэлэлцээрт орж асуудлыг шийдвэрлэх ёстой байв. Оросын хориг одоо ч бүрэн сулраагүй атал дизель түлшний нөөцөө буруу хуваарилан, зохицуулалтаа ч хийж чадахгүй орооцолдон будилаан үүсгэжээ.

Монгол Улсад уул уурхайн салбарын шатахуун зарцуулалт төмөр замын бүтээн байгуулалт өргөжсөнтэй холбоотойгоор хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх болсныг салбарын сайд мэдсэн хэр нь импортлогч нарт захиалгаа нэмэх, үүнтэй уялдан вагон тээвэр ихсэх учраас Зам тээврийн яам болон төмөр замынхантай урьдчилан тохирох гэх мэтээр салбар хооронд ямар ч харилцан зохицуулалт хийлгүй самгардахад хүрснээр барахгүй олон улсын ачаа тээвэр буюу Монголын эдийн засгийн гол судсыг хүртэл тасалдуулах хэмжээнд хүргэж орхисон байна.

Ийнхүү нефтийн үйлдвэргүй хөөрхий Монгол бусдын адил Оросын хоригт таг гацаж түлш, шатахууны нөөцлөх бололцоогүйдсэн тул ард түмнийхээ хэрэглээг уул уурхайн салбарын нөөц рүү татсан хэрэг. Ингэж л чадваргүй сайдын алдаа дутагдлаас үүдэн улсаараа хөмрүүлчих шахлаа гэх.

Дүн өвлийн хөр цаснаар автомашинтайгаа шатахуун түгээгүүрийн газар бараадан аргаа барцгаах нөхцөл хэр удаашран цаг хугацаа, эдийн засаг, эрүүл мэндээрээ ард түмэн л хохирч үлддэг байдал хэдий болтол үргэлжлэхийг таашгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй мөртлөө төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэх шийдвэр гарган зулгуйдаж хувийн хэвшлийнхнээ хөлдөө чирдэг дадалтай болов. Төрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ачааны хүндийг үүрч байгаа нэрээр байнгын алдагдалтай ажиллах болсон шатахууны импортлогч аж ахуй нэгжүүд байсхийгээд ЗГ төрийн албан хаагчдынхаа цалин нэмдэг цамаархалд дийлдэн ажилчдынхаа цалинг нэмэх шаардлагыг биелүүлмээр байвч зах зээлд хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн АИ-92 бензиний үнийг нэмж болохгүй гээд хуульчилсан байтал гадна хил дээр энэ төрлийн шатахуун байнга үнийн өсөлттэй байх нь асуудлыг улам хүндрүүлж байлаа.

Энэ бүх асуудлууд хөвөрч бензин хомсдон иргэн аж ахуй нэгжүүд бүгд л зүдэрцгээж ховор шатахууныхаа араас хонон өнжин дараалал үүсгэх атал ашиг малтмал, газрын тосныхон, салбарын сайд Ж.Ганбаатар хүртэл “хомсдол үүсээгүй, нөөц хангалттай бий” гэхчлэн даажигнах нь гаслантай.

Гэтэл нэгэнт ховордож хязгаарлагдаж, хоригт орсон нь тодорхой болж эхэлтэл Ж.Ганбаатар сайд мулгууран “...шатахуун импортлогч нарын агуулах савыг шалгана, яамныхнаа клонкуудаар ажиллуулж шалгана” гэхчлэн хэвлэлээр даналзах нь тэр. Гэтэл Монгол Улсын аюулгүй байдалтай шууд холбоотой салбараа сайд нь ингэж самарч болдог эсэх, агуулах савны байршил мэдээлэл, бусад стандарт дүрэм журмыг сайд нь өөрөө зөрчиж болдог эсэх дээр тун ноцтой эргэлзээ үүсэх болчихлоо.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.104] 2023-12-31 14:58:09

Роснефть нийлүүлэлт хийж байсан Ганбаатар болон шатхуун импортлогч нар буруугүй ээ!!! РЖД зочидыг доромжилж тээврийг гацаасан Бябацогттой хариуцлага тооц

Зочин [202.55.188.117] 2023-12-31 11:37:52

Манай монгол зан л гол асуудал.Үнэ нэмэгдэхгүй,нийлүүлэлт хэвийн гээд байхад л очер үүсгээд бсан.92 байхгүй гээд нэг ч машин зогсоогүй зүгээр л очерлож банкаа дүүргэсэг.Түгээгч залуу манайх байнгын ирдэг нормоороо л бгаа хүмүүс байгын очерлоод бгаа болохоор эрт дуусаад бна гэж бсан .

Зочин [59.153.114.80] 2023-12-30 17:06:29

Түлш шатахуунаа төр авсан нь дээр дээ нүүрс шороотой ноцолдож байхаар . Түлшгүй бол аваад ч хог болношүүдээ

Зочин [103.212.117.72] 2023-12-30 12:43:36

Ганбаатар сайдад буруу өгч солиорохоо боль орж ирдгээрээ ирж байгаа гэж мэдээллэж байгаа яагаад хомсдол үүсгэж нэр төрд халдаад байгааг судлаач сэтгүүлчид. Дараагийн сайдын суудалд санаархсан нэг нь байгаа биз.

ЗОЧИН [202.126.88.121] 2024-01-02 15:21:53

ХОШНҮГИЙГ НЬ ЦЭМБИЙТЭЛ ДОЛООДОГ ШААР БАЙНА

Зочин [103.57.94.142] 2023-12-30 23:24:59

ЧИ НЭГ ДОЛООГЧ НЬ УУ

Зочин [103.57.93.182] 2023-12-29 22:25:32

Ганбаатар сайдыг нэг их сүржигнээд боорлоод давалгаалаад байх хэрэггүй. Ганбаатар бол төрийн сайдын ёс зүйтэй,даруухан,чамбай зантай залуу хүн. Тухайн үед болж буй үйл явлын яг л үнэнийг нь хэлдэг хүн .Энэ хүнд үед юмаа мэдэг,туршлагатай болсон хүнээ солиод юу ч дээрдэхгүй,ажил улам хүндрэнэ. Гансаа их сольбол "мод толгойтой" үлддэг,морио их сольбол "дэл сүүл"хоёртой үлддэг гэдэг ардын сургаалийг зарим хүн санаж байхад илүүдэхгүй.

Blt [66.181.188.80] 2023-12-30 08:53:20

Bugsiin dolooson novsh

Зочин [139.5.219.232] 2023-12-30 08:47:37

Ккк харин ч ёс зүйгүй, яахир, пээдгэр, хүнтэй нийц муутай нөхөр ш дээ. Тиймдээ ч хэдэн импортлогч нартайгаа ширээний ард суугаад учраа олж чадахгүй үр дүнд нь ард түмэн хохирч бна даа.

Хороолол [66.181.161.226] 2023-12-29 21:38:11

Оргил сүлжээ хурдан өргөжлөө.Одоо орохгүй.Хүн бай.

зочин [202.126.88.156] 2023-12-29 20:23:41

ОХУ-аас нийлүүлдэг шатахуун 7 хоног саатсан. Одооноос шатахууны хангамж хэвэндээ орж байна. Энэ асуудалд дарга сайд ямар ч хамаагүй. Амьдралд хааяа ийм бэрхшээл, үүнээс ч илүү бэрхшээл тохиолдохыг алийг тэр гэхэв. Юу ч үзээгүй тэнэгүүд л ийм зүйлд их бухимдаж, элийрдэг юм.

Зочин [66.181.188.69] 2023-12-29 19:32:15

энэ амьтаныг яалтай ч билээдээ. ажлын ямар ч дөргүй, ямар сайндаа бензиний савыг битгий дүүргээч машинчид санаатай жагаж байна гэж ульж байхавдээ. танкаа дүүргэвэл 5 хоног очерлохгүй, дундуурбол 2 хоноод дахин очерлох хэрэгтэй, үүний тулд хичнээн цаг, боломж алдагдахыг мэдэрдэггүй мухлагийн худалдагч гэдэг нь нэгэнт танигдав..

harhnii aris nomorson joom [202.70.44.116] 2023-12-29 19:16:04

zailuulaach ene archaagui yu ch medehgui chadahgui hudlaa hun zaginasan turhirsan henhegtei lalar... ene ulsiin toloo yuuuuch hiihgui ene pizdaag dahij songoh hereggui

Зочин [103.57.95.204] 2023-12-29 19:10:19

Homsdol uussen gej huleen zuvshuuruhgui harahgui bga saidiin hereg yu bna? Ajlaa hiij chadahgui bna gesen ug. Ogtsruul naad neg yumaa.

Зочин [66.181.185.253] 2023-12-29 16:39:23

Буцаад орос хэлтэй хүмүүсийг Улсын Их Хурлын гишүүдээр сонгож байя! Тэр Америкийн Боинг онгоц бол тансаг хэрэглээ, харин Монголчуудын өдөр тутмын хэрэгцээ бол шатахуун ба эрчим хүч юм.

Иргэн [139.5.217.137] 2023-12-29 14:31:37

Ганбаатард биш АНд буруу бий өөрсдийн колонкуудаа бензин заруулахгүй зохиомол хомсдол бий болгосон одоо тэр колонкуудыг бүгдийг нь хаагаад бусдаар нь заруулах хэрэгтэй

Зочин [66.181.160.57] 2023-12-29 23:42:00

Яг тэгсэн хэрэг Энэ а[вилгачдын]н монгол улсаар дэндүү тоглож бна.Тараах ёстой хогийн бүлэглэл болтолоо дампуурсан одоо ан-хан гэгдэхчидээс хар хорон санаа явууллага гарах бий дээ сонор сэрэмжтэй л байгаарай.

Зочин [139.5.218.193] 2023-12-29 16:41:52

Яг зөв

Zochin [103.212.117.247] 2023-12-29 13:35:59

Uhsenii said archaagui sda heden importlogch naraa bazaj chadahgui homsdold oruulchihaad erguu2 yum yariad baisan ichih ch ugui dald or pezdaa

Зочин [66.181.183.47] 2023-12-29 12:40:50

Баянголчууд ийм хүн байжээ гэдгийг сайн ойлгосон байхаа. Даанч их худалч хүн юм аа. Намаржингаа, өвөлжингөө ард түмнийг хуурсан шүү.

Зочин [66.181.160.57] 2023-12-29 23:43:50

Донгос чиний гүтгэлэгт тэнэг итгэнэ биз.Балайрах аа боль

Зочин [202.9.46.85] 2023-12-29 10:54:30

Чихэр печенээ яаж зарах уу , үйлчилгээний төвтэй барилга аа яаж хурдан барьж чихэр печенээ ахиухан зарахуу гэхээс өөр юм боддоггүй шүү дээ .

Зочин [66.181.161.132] 2023-12-29 10:52:04

Монголчуудад тэвчээрийн урлагийг анхлан заасан хүн.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.