Элчин сайд М.Игавахара МУИС-д зочилж, ном хүлээлгэн өгөв

Aдмин / Нүүр

12 дугаар сарын 26-ны өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт МУИС-д зочилж, МУИС-ын захирал Д.Бадарчтай уулзан санал солилцов. Д.Бадарч захирал МУИС-тай өнөөг хүртэл өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлсэн бол Элчин сайд М.Игавахара Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэхэд цаашид ч дэмжин ажиллахаа онцлон дурдлаа.

Энэ үеэр Японы “Nippon Foundation” байгууллагын дэмжлэгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлдэг “The Read Japan Project” төслөөс олгосон 35 номыг хүлээлгэн өгөв. Уг төсөл нь дэлхийн их сургуулиуд болон судалгааны байгууллагуудад Япон орны тухай англи хэлээр хэвлэгдсэн номыг хүргэн, Японы талаар илүү өргөн хүрээнд гүн гүнзгий ойлголт өгөх зорилготой юм.

Түүний дараа Элчин сайд М.Игавахара гэргий болон Д.Бадарч захирлын хамт МУИС-ийн харьяа нэгж болох Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 2002 онд байгуулагдсан тус төвөөр өнөөг хүртэл 2 сая 63 мянга гаруй хүн үйлчлүүлжээ. Улмаар голчлон бизнесийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, япон хэлний боловсрол олгох, харилцан ойлголцлыг дэмжих чиглэлээр монгол иргэдийн хүсэл, сонирхолд нийцсэн үйл ажиллагааг явуулсаар байна.


Сэтгэгдэл

Эгэл монгол [202.9.46.72] 2024-01-02 09:12:59

Монгол, Японы олон талт харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа Монгол улсын ирээдүйн хөгжлийг авч явах залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Япон Улсаас Монголд Улсад сууж ажилласан, ажиллаж байгаа үе үеийн элчин сайд нарт гүн талархалаа дэвшүүлье ээ!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.