Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш хоёр орны төрийн тэргүүн нарт энэ жил Монголд айлчлал хийх албан ёсны урилга өгчээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсээд Монголын нийт ард түмэнд шинэ жилийн баярын мэнд хүргэж, Монгол Улсад хөгжил дэвшил, сайн сайхныг хүсье гэжээ.

Сануулахад хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард БНХАУ-д болсон "Бүс ба зам" чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж, байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төсөл, худалдааны татвар бууруулах асуудал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх зэрэг мега төслүүдийг эцэслэн тохирсон юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хөрш хоёр улсын төрийн тэргүүн нарт энэ жил Монгол Улсад төрийн айлчлал хийх албан ёсны урилга өгсөн байна.


Сэтгэгдэл

Монгол зарчим барих уу? Хөрштэйгээ сайн харьцаатай байх уу? [103.57.93.133] 2024-01-10 01:18:34

Саяхан Хүрэлсүх Ерөнхийлөгч Балсүрэнг ОУ-ын Эрүүгийн шүүхийн гишүүн болсонд баяр хүргээд л чухамхүү амжидт хүсээд л байсан. Энэ шүүх Путиныг хорих шийдвэр гаргасан гэсэн. Тэгэхлээр Монгол Улс ямар нүүрээрээ Путиныг урьж байгаа юм бэ? Хэрэв ирвэл бид хөрш улсынхаа тэргүүнийг барьж Гаага-руу ОУ-ын шүүхэд хүлээлгэж өгөх үү?

ЗОЧИН [60.41.246.196] 2024-01-09 14:42:27

ОЛОН УЛСЫН ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТНЭЭР ЗАРЛАГДАЖ ДЭЛХИЙ ДАЯАР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БУЙ ПУТЛЕР ДАРАНГУЙЛАГЧИЙГ МОНГОЛ УЛСАД ХӨЛ ТАВИХ Л ЮМ БОЛ БАРИВЧЛАН НҮБ-ын ГААГА ДАХЬ ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ХҮРГЭЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ҮҮРЭГТЭЙГ ХҮРЭЛСҮХ ОЙЛГОЖ МЭДЭХЭД УХААН ХҮРЭХГҮЙ, ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХЭРЭВ БАРИВЧЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТНИЙГ МЭДСЭЭР БАЙЖ НУТАГТАА ОРОГНУУЛСАН, ХАМГААЛЖ ЭВЛЭЛДЭН НЭГДСЭН ГЭЭД ОЛОН УЛСЫН УРЬДЧИЛАН ТӨСӨӨЛШГҮЙ ХОР УРШИГТАЙ АЙХТАР ХОРИ Г АРГА ХЭМЖЭЭНД ОРЖ, ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛНА. ОЛОН УЛС МАНАЙХААС НҮҮРЭЭ БУРУУЛНА.ХАРИН ТЭС ӨӨР НЭГ ЗҮЙЛ БОЛ ПУТЛЕР ЭНЭ НАМАР МАНАЙД ИРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ҮГҮЙ БОЛОХЫГ ТААВАРЛААД УРЬЧИХАВ УУ.

Зочин [66.181.161.86] 2024-01-09 11:45:53

Ene 2 oor yadag bnaa ireed l baahn yum uuriin bolgoh gereen deer gariin vseg zuraad butsna biz


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.