2023 онд жолооч даатгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцох зөрчлийн гаралт нэмэгджээ

Aдмин / Хууль

Улсын хэмжээнд 2023 онд 3.185.868 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 2022 оны мөн үеэс 18 хувиар өссөн байна. Нийт зөрчлийн хэргийн 72 хувь нь Нийслэлд, 28 хувь нь орон нутагт гарсан бол дийлэнх буюу 88 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил байна.

2023 онд жолооч даатгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцох зөрчлийн гаралт хамгийн их хувиар нэмэгдсэн. Тодруулбал, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 56.093 бүртгэгдэж 59 хувиар, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 82.715 бүртгэгдэж 10 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.824.162 бүртгэгдэж 7 хувиар, Хүний биед халдах зөрчил 19.942 бүртгэгдэж 0.5 хувиар тус тус өсжээ.

Харин Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 2022 онд 112.173 бүртгэгдэж байсан бол 2023 онд 103.829 бүртгэгдэж, 7.4 хувиар буурсан байна.


Сэтгэгдэл

Иргнн [59.153.113.170] 2024-01-26 09:34:44

Даатгал маш хүнд сурталтай, хохирол гаргаж өгөхгүй маш их чирэгдэл учруулдаг байгууллага учир иргэд даатгуулах дургүй байдаг

Zochin [66.181.161.186] 2024-01-25 19:48:17

Daatgal bol huuliar zuwshuurugdsun luiwar sain duriin h baih ystoi

Зочин [103.57.93.114] 2024-01-25 17:07:51

Даатгал бол сайн дурын байдаг. Гэвч үүнийг хуулиар албан журмын болгосон. Хамгийн чухал нь даатгалын нөхөн олговортой холбоотойгоор иргэд даатгалд хамрагдахгүй байгаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.