Жолооч Н.Рэнцэндоржийг хорьж, Э.Мөнхнаранг гадуур шалгаж байгаа бололтой

Aдмин / Хууль

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны урд зам дээр хий тээвэрлэж явсан машин дэлбэрсэн осол энэ сарын 24-нд гарсан. Энэ осолтой холбоотойгоор “Дашваанжил” ХХК-иас өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл өгөв.

Мэдээллийн эхэнд компанийн зүгээс амиа алдсан аврагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэв. Үргэлжлүүлэн тус компанийн захирал Н.Баатаржав “Манай компанийн жолооч Н.Рэнцэндорж 1984 оноос эхэлж том тэрэг, хүнд машин механизм барьсан. “Онц тээвэрчин” тэмдэгтэй. Архи, тамхи хэрэглэдэггүй 2019 оноос хойш манай компанид ажиллаж байгаа сайн жолооч. Уг осолтой холбоотойгоор хүмүүсийн зовлон дээр дөрөөлж элдэв худал мэдээлэл тарааж байгаа тул иргэд мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсч байна.

Манай компанийн хувьд Монголдоо анх удаа олон улсын жишигт нийцсэн хийн хангамжийн сүлжээг байгуулж 21 аймаг 30 гаруй суманд хий хадгалах байгууламжийг байгуулсан. Одоогоор манай компанийн 20 гаруй тээврийн хэрэгсэл орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаа явуулж тээвэрлэлт хийж байгаа.Хэдий амжилттай үйл ажиллагаа явуулж байсан ч уг осол бидэнд том цочрол өглөө. Маш их харамсаж байна.

Бид Монгол Улс болон олон улсын стандартын шаардлага хангасан хамгийн сайн тээврийн хэрэгслийг худалдан авч ашигладаг. Манай компанийн жолооч 2019 онд Шадар сайдын баталсан аюултай ачаа тээвэрлэх маршрутын дагуу стандартын шаардлага хангасан машинаар тээвэрлэлт хийж байсан. Хот дотор тээвэр хийхэд зөвшөөрөл авдаг. Ингэхдээ хуулийн дагуу буюу тодорхой заасан чиглэл, маршрутын дагуу тээвэрлэлт хийдэг. Харин шөнийн цагаар тээвэр хийхдээ дүрмийн дагуу аюултай тээвэрлэлтийг заавал 22:00 цагаас хойш хийх ёстой гэдэг. Үүний дагуу шөнийн цагаар тээвэрлэлт хийж байсан. Мөн осолдсон машин 15.7 тонн хий тээвэрлэж явсан. Жолоочийн хувьд аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй, бүх стандарт бичиг баримттай байсан. Бид аюулгүй байдлаа сар бүр хянаж, зөвшөөрөл авч тээвэрлэлт хийдэг.

Мөн жолооч нарын дунд хяналт шалгалтын ажиллагааг тогтмол явуулдаг. Хий тархсан тохиолдолд ямар нэг газраас оч үсэрч байж гал гарна гэсэн үг. Галын шалтгаан нөхцөлийг тогтоох шалгалтын ажиллагаа яг одоо явж байгаа тул ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Мөн энэ үеэр тус байгууллагын удирдлагууд болсон асуудалтай холбоотойгоор иргэдээс уучлал хүсч, амь эрсэдсэн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэв.

Уг осолтой холбогдуулж хоёр хүнийг 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон талаар хуулийн байгууллага мэдээлсэн. Тодруулбал, хий тээвэрлэж явсан машины жолооч Н.Рэнцэндорж болон уг машинтай шүргэлцсэн “Ниссан потрал” машины жолооч Э.Мөнхнаран нарыг 24-ний 23:00 цагийн орчимд хуулийнхан саатуулсан юм.

Жолооч нарт Эрүүгийн хуулийн 27.10-ын 4.2 буюу Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан зүйл ангиар буруутгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар жолооч Э.Мөнхнаранг хориогүй гэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 24-ний 22:00 цагийн орчимд жолооч Н.Рэнцэндоржийг 48 цагийн хугацаатай саатуулах прокурорын тогтоол шүүхэд ирж, шийдвэрлэжээ. Харин Э.Мөнхнарантай холбоотой саналыг прокурорын байгууллагаас гаргаагүй бололтой. Зарим хуульчдын зүгээс жолоочийг уг хэрэгт шууд буруутган цагдан хорьсон нь үндэслэлгүй гэж үзэж байв. Тиймээс 48 цагийн хугацаа дууссаны дараа чөлөөлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байлаа.


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.127] 2024-01-30 08:50:34

Замд нь тээглэж зогсоод явж өгөхгүй саад болсон жип машин буруутай харагдаад байна

[203.98.76.249] 2024-01-29 18:21:52

нэг дарганцар гэхээр л ингэж байдаг бий вий. гадуур байхад нь алчуул яахав?

Зочин [202.70.38.18] 2024-01-28 17:13:50

hen hegniig buruutgah gol ni bish ayultai gamshig tohoildoj altan ami ersedlee odoo gamshigaasaa yaj garhav zasgiin gazar zuv shiidver gargah hohirliig sain baragduulah hunii altan amiig yugaar ch nuhuh arga baihgui 3 hunii ard uldsen ar geriihen yanaa hun chanartai hunleg baigaasai mongol uls maani yu l bolood baina da davsa tsatsah chadvar buh lbuten manai ulsad alguu nuguu nyambaatar balai balai ym yraid baisan yasan huduunii bid naraas mungu huraana huuchin muu mashinaa huduu zar geed ylgavarlan gaduurhalt yvaad baisan huduuni bid nar huuchin mashinii ni unad yvj baihuu odoo buur niislel hotdoo xh ochih erhgui bolohnee nyambaataraa .nuguu namaig l songovol alaad ugnu geed baisan humuus yasan huvaaj idcheed dulii godil shig bnuu dahij ta nariig hezee ch songohoorgui bolloo doo

Зочин [202.70.38.18] 2024-01-28 17:08:06

yanaa huurhii ter ah l uruvdmuur bna 3 hunii ami hairan tulegdeed emelgt hurgegdsen humuus bas huurhii er ni ter shuniin gamshigt urtsun buh humuus huurhii baina yanaa uneheer setgel uvduj bn ym gedeg helj irdgui genetiin osol avaar gamshig

зочин [202.9.46.208] 2024-01-28 14:35:56

Хамгийн гол нь жижиг тэрэг яагаад зогсов хоёрт гал хаанаас гарав гэдэг их сонин

зочин л [103.212.118.50] 2024-01-26 23:00:16

Нэг сонин зүйл тэр бичлэгээс харагдаад байх шиг. Гал нь нилээд холоос эхлэн асаад машинруу очиж байгаа юм шиг байх юм. Анх ассан газар нь нэг жижигхэн машин яваа ажиглагдаж байгааг анхаармаар юм. Бичлэгээ удаашруулж үз.

Иргэн [66.181.177.63] 2024-01-26 21:30:15

Хэн нь буруутай нь яах вэ тогтоогдох байлгүй нэг л зүйлд сэтгэл дундуур байх юм нэгэнт хий алдаад эхэлсэнг мэдсэн юм чинь машинаа холдуулж аюулгүй газар очиж болоогүй юм байх даа иргэний эр зориг дутлаа даа

irgen [202.9.40.153] 2024-01-26 20:41:33

Ene huuli shuuh chin yasan sonin uom be.jinhene buruutai hurgan dargiig horij chadahgui uom.SU Batboldiin duu Batdavaa uchirgui ih munge.nuurs gd aimaar heregten zugeer ajlaa hgd.Eneree bol huvidaa kampanitai.eeriin orlogo.zarlagatai .malchini ohin.Hun alj huree talaagui.horih ymarch shaltgaan bhgui bhd 3 sar lav shorond hataah uom shig bn.Ard tumeen ta nar MAN.Tuunii huulichid.shuugch bid nart yaj handaj bgaag oilgoj.uhaarch bga bizde.Ard tumen l irgenee hamgaalna.duugarna.Darga.ah duu.hamaaraluud n yaj huuli zerchsench gedsee ileed jargaad hevtej bn.Yasan ichdeggui uomnuud ve.Say O.B.G bol meregjiliin mash tom aldaa gargaj 3 hunii ami avch odloo.Odoo ogtsoroh uu.Deedesuud duugarch bn uu hardaa MGL chuudaa

A [202.126.91.33] 2024-01-26 19:52:15

Als aimaguudruu ahiuhan l avch yavanshdee.Ern bol ter jijig terrniil buruu

Zochin [122.201.31.45] 2024-01-26 19:37:02

Gerlen dojion ergeed zogsdog durem bhgui shu

Altai [66.181.160.4] 2024-01-26 17:09:18

Бичсэнээ сайн уншаад сэтгэгдлээ бичмээр юм. Ойлгоогүйгээ байж дэмий юм бичих юм да. Хэдэн тн газ ачсаныг ачуулсан газар нь баталдаг юм байгаа биз дэ. Таагаад л туух юм. Албан тушаалтан нь хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг тул сайн унш. Уг нь хоёуланг нь сайн харж хандахгүй бол сэтгэлийн дарамтанд орсон шоконд байгаа ш дэ.

Zochin [202.126.89.111] 2024-01-26 14:21:34

60 tonn gaz achad bidniige alah gd yvj bdg shunaltai kompany

Зочин [202.126.88.126] 2024-01-26 13:52:31

Жипний буруу. Гэхдээ 60- тонн газ ГАЛ тээвэрлээд явуулж байдаг ямар аймшгийн компани вэ???? Хэзээ ч болов хаана ч болов иргэдийг хоморголон алах зүйлийг санаатайгаар хийж буйтай адил

Зочин [203.98.76.249] 2024-01-29 18:28:21

уг нь хамгаалалт анхааруулах байх ёстой .

Зочин [103.212.119.215] 2024-01-26 20:01:58

neg neg gramaar n zoox ystoi ymuu

Зочин [66.181.160.4] 2024-01-26 17:13:32

Хийх ажлаа хийнэ ш дэ. Хэн нэгэн шахна гэмтэнэ гээд хийгдэхгүй ажил биш. Замын хөдөлгөөний дүрмээр энэ байтугай ачааг тээнэ зөөнө. Хэдэн тн байгааг бид таах ёсгүй шүү. Ажлыг нь ч тааж заахгүй шүү. Хөдөлгөөний осол л гаргахгүйгээр зорчиж явах ёстойг бүх жолооч нар санах ёстой. Том машинтай хэрхэн яаж зорчихыг жижиг тэрэгний жолооч нар мэдтүгэй.

Zocnin [209.89.240.99] 2024-01-26 13:13:37

Adilhan horihguidee.Ene cnin irgeded ewgui oilgolt toruulne shuudee

Зочин [66.181.189.99] 2024-01-26 12:06:43

Хөөрхий амьтан БХЯ ажилынхаа төлөө шөнө дунд хүртэл нойр хоолгүй зүтгэж явсан гэсэн шүү дээ.

Зочин [66.181.160.4] 2024-01-26 17:15:42

Замын хөдөлгөөний дүрмэнд хэт ядарсан хүн жолоо барьдаггүй ёстой л до. Дүрмийн дагуу ийм үг хэллэг хэлбэл буруутана шүү. Эвийлж ажил хийдэггүй юм.

Зочин [66.181.190.154] 2024-01-26 11:25:48

бололтой байхдаа яахав дээ :)) ... мэдээлэлийн сайт юм уу ? эсвэл үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив , цуу яриа бичдэг юм уу ?

Zochin [202.126.89.66] 2024-01-26 11:05:25

Хөдөлгөөний хурдаа сааруулж зогссон жипний буруу


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.