Сонгуультай жилийн солиорол ХУРЦЫН хэлбэрт орлоо

Aдмин / Улстөр

Популизм бол нэг талаасаа хэтэрвэл сэтгэцийн эмгэг шахуу юм. Ард түмэнд таалагдахаар бол юу ч хийж мэдэх улс төрчдийн галзуурал цагаан сарын босгох дээр гаарлаа. Буузаа хөлдүүгээр нь чимхэж болсон болоогүй төмөр, улаан туузаар хөөрхий малчдыг дарж алангаа алдаад. УИХ-ын дарга хүртэл хөдөө хээр ганцаараа цасан дунд цахим орчинд шууд дамжуулалт хийх. Сонгууль бол үндсэндээ шалгалт, үр дүнгийн шинжилгээ, дүгнэлт болдог. Муу байгууллага л шалгалт ирэхээр ширээнийхээ бүтээлгийг сольж шинэ халаадаа өмсөцгөөн сайн сайхны хуурамч дүр ханхлуулдаг. Манай УИХ, ЗГ ард түмэндээ гэнэт хайр зарлан хөдөө гадаа давхицгааж УИХ-ын дархан эрхээ сонгуулийн сурталчилгааны хэрэгсэл болгон эдэлцгээх. Уг нь сонгуулийн тухай хуулиараа сонгуульд нэр дэвшихээр горилогч нар элдэв хурал уулзалт золголт шагнал урамшуулал бүх зүйл хориотой. Харин энэ хориглолт УИХ-ын гишүүн ИТХ-ын төлөөлөгч нарт хамаагүй. Тэд тайлан нэртэйгээр бусдаас давуу эрх эдэлж түмнийг тархийг түм эргүүлэх бололцоотой.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-02-06 18:37:37

ОДОО НЭР ДЭВШИГЧДИЙГ ШУУД ЗОДООД ХӨӨ. ХУУЧИН ГИШҮДИЙГ НЭГИЙГ БҮҮ СОНГО.

Хоосон панаал бол улс төрийн тэмцлийн уламжлал болж байнадоо. [66.181.160.20] 2024-02-06 11:57:09

Монголын намуудад хэтийн ирээдүйд нийцсэн ЯМАР Ч тогтвортой үзэл санаа, рама БАЙДАГГҮЙ. Иймд сонгууль бүрээр намууд янз бүрийн ШИНЭ болон ХУУЧНЫ үзэл санаа буюу хөтөлбөр холилдуулан хутгаж түүнийгээ сонгогчдод сурталчлаад, сайхныг нь гайхуулаад унадаг. Манай сонгогчид бол түүнд нь УЯРААД, итгээд унадаг. Гэтэл энэ нь зүгээр л ээлжит сонгуулийн ПАНААЛ. Сонгууль ӨНГӨРМӨГЦ сонгуульд ялсан нам нэг уулын аманд хэд хоног цугларч яг ЖИНХЭНЭ хөтөлбөрөө боловсруулж, баталж, Засгийн газрын хөтөлбөр болгочихдог. Түүнд нь одоо сонгуулийн кампанийн үед донгодсон зүйлээс НЭГ ХЭСЭГ НЬ л орно. Юү нь орох болдоо?

Зочин [202.55.191.194] 2024-02-06 11:19:15

Мэдрэл псдануудыг сонгоод байсан юм бишүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.