Луу жил авлигачдын айдас уу аврал уу?

Aдмин / Нийгэм

Билгийн улирлын шинэ жил ирлээ. Уламжлалаараа бүх муу муухайгаа гээж сайн сайханд хүрэх ерөөл хэлцгээдэг. Гэвч авлигалын хар мөрийг гүйцэт арилгалгүй хаацайлж, хайнгадуухан хандацгаав. Ардчиллыг улсын төсөв, уул уурхайн баялгийг цөлмөж хувьдаа завших боломж гэж харцгаасан хүйтэн хэрцгий цөөхөн завшигчдын бүлэглэл амь бөхтэй, хүч ихтэй оршсоор байна. Тэдний зарим нь цусаараа зарим нь шуналаараа холбогдож шударга ёсны тухай ойлголт, хууль журмыг үд баримтлан хулгайч нарт ээлтэй хуудуутай тогтолцоог өнө удаан хадгалахыг хүсэж байгаа. Гэтэл ш үсгээр сүр дуулиан тариад ч шийдэж, цэвэрлэж чаддаг эрх мэдэлтэн алга.

Дээрмийн далд гар ард түмний хоолойг бүхэлд нь боомилж өндийх завдал ч өгөхгүй байна. Энэ жил сонгуулиар байдал өөрчлөгдөх үү үгүй юу. Ард түмэн хууль тогтоогчдын төлөөллөө сонгох эрхээ эдэлдэг цор ганц боломж. Намууд бүхэлдээ мафижсан үед сонгуульд найдахад тун хэцүү.

Мафийн бүтэц ч үе залгамжлагч нараа төрүүлдэг. Эрс шинэчлэлийг яаж хийх вэ. Нүүрсний хулгайн мөнгөний асар их хүчийг хуримтлуулан хулгайн бүлэглэлийн эсрэг жирийн ард олны шударга ёсыг хүсэмжлэх эрмэлзэл, улс орноо арай ч ингээд тавиад туучих зориггүй зарим улс төрчдийн хоршоолол хоёрын аль нь дийлэхээс улс орны цаашдын хувь заяа шийдэгдэх ажээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.70] 2024-02-14 22:55:40

Сорилтын жил

Зочин [202.9.47.34] 2024-02-14 14:25:01

Энэ жил МАНАН бүлэглэлийг төрөөс зайлуулж чадахгүй бол мэдрэл муутай монголчууд өөрсдөдөө гомдоорой.

[203.98.76.249] 2024-02-15 10:20:38

УИХ-д байх олигтой амьтад алга даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.