Л.Оюун-Эрдэнэ: Нөгөө л бүлэглэл…

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр “мэдэгдэл” хийсэн байна. Тэрээр “Иргэдийн мэдэх эрх хангагдах тусам мундаг зүйл яриад байгаа хүмүүсийн бодит үнэн илчлэгдэх болно. Баялгийн лиценз, нийслэлийн газрыг хэн хэн авсан талаарх мэдээлэл ил болсоор байна. Нөгөө л бүлэглэл өнөөдрийн тэгш бус байдлыг үүсгэснийг эндээс ойлгох болно. Ойлгох тусам олон нийтийн дэмжлэг нэмэгдэнэ. Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно. Усны түвшин өдрөөс өдөрт өндөрсөж, нэмэгдэж байгаа шүү. Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэжээ.

Л.Оюун-Эрдэнийн үгнээс “Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно”, “Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр цагаан сар, цас зуд гээд нийтээрээ завгүй байгаа ч улс төр далдуур бужигнаатай байгаа бололтой. Тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн эсрэг “хамгаалалтын далан” босчихсон, “Чамайг ирэх сонгуулиар унагаж зогсооно” гэсэн мессежийг өгөөд эхэлсэн үү. Ингэж ойлгогдож байна.

Гэхдээ ийм агуулгатай үг Л.Оюун-Эрдэнийн амнаас дөнгөж өчигдөр унаж байгаа юм биш.

Ерөнхий сайд болоод, түүнээс өмнө ч авлигын эсрэг гэж болохоор ноцтой мэдэгдлүүдийг хийж ирсэн.

Тэр дундаа өнөөдөр олны зэвүүцэл, жигшлийг төрүүлээд байгаа төрөөс хулгай хийсэн том хэргүүдийн талаар Ерөнхий сайд болсноосоо хойш олон удаа дуугарсан. Хэзээ, юу гэж хэлж байснаас нь хэдийг онцолъё.

2021.7.18. Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, өөрсөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг.

2021.11.11. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Авлигын хэрэг дээр хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, хэн нэгэн завшиж болохгүй.

2021.12.8. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина.

2022.4.5. Эрдэнэтийн асуудал шийдэгдсэн шиг, Оюу толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт битгий эргэлзээрэй. Ордон дотор хүч мөхөствөл би олон нийтэд хандана.

2022.4.5. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлнэ. Ажлын хэсэг байгуулсан. Энэ цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ.

2022.10.20. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай.

2022.12.15. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх болно.

2023.1.11. Нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна. Цаашлаад төмөр зам, газрын албанд гардаг асуудлыг цэгцлэхээс өөр аргагүй.

2023.1.18. Шүүх хурлууд бүгд нээлттэй явагдаж байх ёстой. Ер нь хэргийг хэт удаан “барьдаг” нь өөрөө авлигалын хэрэг шүү.

2023.2.19. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны энэ асуудлуудын араас 2023 оныг онцгойлон яг авлигатай тэмцэх жил болгоод Засгийн газраас зарлачихлаа. Засгийн газар 30 жилийн түүхэнд анх удаа “Бид авлигатай хатуу тэмцэнэ” гэдэг байр сууриа тогтоолоор баталгаажуулсан.

2023.4.17. Засгийн газар авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж авлигын эсрэг “5Ш” арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм.

2023.4 дүгээр сар. Авлига авсан хүмүүс биднийг өрөвдөөгүй. Өрөвдөж, уучилж болохгүй. Бидний ирээдүйг хулгайлсан. Энэ асуудал дээр улстөржиж болно. Гэхдээ улс төрийн ямар шийдвэр гарч, хөшигний ард юу болж байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Миний хувьд ухрахгүй. Бид авлигаас салах ёстой. Уул уурхайгаар хязгааргүй баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэнэ. Ингэж байж бид шинэ 30 жилийн асуудлаа ярина

2023.5.4. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаа эхлээд ашигт малтмалын лицензүүд, Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжуудыг хулгайлсан ноцтой баримтуудыг Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцсээр байна.

2023.5.9. Эрдэнэтийн 49-ийн хэрэг хэдэн жил болов. Цахим дээр бүх хэргийн процесс ил байх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн сенсацийн ард Кёкүшюзан Д.Батбаярыг чөлөөлсөн. Энэ үнэн шүү. Үндсэн хууль дундуур Б.Ганхуягийг гаргана. Тэгснээ нийгэм шуугихаар буцааж хорино. Ийм шүүхтэй байхад хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх юм бэ. Хэнийг хуураад байгаа юм бэ. Ер нь бол хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү. Хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү.

2023.7.25. Газрын наймаа, эмх замбараагүй төлөвлөлтийн асуудлыг бүгдийг нь шүүхэд шилжүүлнэ. Үүн дээр яахыг нь нүд цавчилгүй харцгаая. Хэрвээ “Авлигал” хороооллын асуудалд ханддаг шигээ байх юм бол шүүх хот төлөвлөлтийг хариуцаж хийх хэрэгтэй. Шүүх ингэж энгийн иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг. Ер нь шүүх өөртөө дүгнэлт хийхгүй бол улайм цайм ялгаатай хандаж байгаад институцийн хувьд гүнзгий хямралд орох вий. Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Шүүхээс бүх хууль бус орлогыг нь нэхэмжлэх өдөр ирнэ. Билүүтийн голын захад уулзах өдөр ирнэ гэдэг дээ.

2023.11.30. Авлигын олон асуудлыг Засгийн газар ил болгосон. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэл төгс байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг хэлж байсныг санаж байгаа байх. Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргон зайлсан шувууд маань хилийн чанадаас томилсон шүүгч нартаа захиж байгааг мэдэж байна.

Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?

Ингэж хэлдэг. Ерөнхийдөө сүүлийн 2-3 жилд төрд нүүрлэсэн авлигын талаар олон нийт ихийг мэддэг болсон. Тэр хэрээр албан тушаалаараа дулдуйдаж төрөөс хулгай хийж ирсэн нөхдүүдийг олон нийт багцаалдаг болчихсон. Энэ нь ирэх сонгуульд нэр дэвшигчдэд нэлээд том шаардлага болж очихоор байна. Хамгийн гол нь үүнээс улбаалаад “Монголчууд авлигыг үл тэвчигч болсон” гэдэг дүгнэлтийг хийж болохоор байгаа юм.

П.Хуяг

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [103.215.14.4] 2024-02-24 07:37:13

Гэнэт өргөс авсан юм шиг цэвэр болно гэж байхгүй.30 жил идэж уусан луйварчдыг илрүүлж цэвэрлэх хэрэгтэй.шоронд аийх нь гол биш улсад учруулсан хохирлыг нь төлүүлж.бүх луйвардсан хөрөнгийг нь хурааж авах хэрэгтэй.Оюун Эрдэнэ аийж байгаа нь зөв хэн 1 нь хийх л болно.юм хийхээр хйилээ.хийхгүй болохоор хйисэнгүй гэх

Зочин [66.181.161.173] 2024-02-21 22:57:19

2008 оноос эхлэн хиисэн нүүрснии хулгай, хөгжлиин банкны луйварууд, боловсролын сангын дарга нарын хүүхдүүдиин сургалтын төлбөр, луйварчид төриин мөнгөөр яаж эрдэнэтиин 49% ииг авсан, хөтөл дарханы төмөрлөгын үйлдвэрииг зүгээр шахам аваад зөвхөн зээл авах , төмриин хүдрииг нь ухаж зараад алдагдалтай ажиллуулж өрөнд оруулж байсан , урдах аймгуудын дарга нар газраа хэрхэн хятадуудад зарж байсан гээд энэ бүх булхай луйварыг ард түмэн өмнө нь мэдэж байсануу үгүй биздээ Арайч иим байсан гэж бодоогүй Гэтэл энэ бүхнииг Оюунэрдэниин засгын газар эр зориг гарган өөрсдөө элдвээр хэлүүлэн байж гаргаж ирж олон түмэнд зарлаж байна Харин монголын баялагыг луйвардаж байсан энэ олон хэргиин ард байсан хулгайч луйварчид Оюунэрдэнэ байтугай монголчуудыг эх оронтой нь ч хамаагүй устгаад өөрсдөө амьд мэнд үлдэхээс сиихгүй тиим л хүмүүс байгаа Энэ Оюунэрдэнииг доромжлоод байгаа хүмүүс ихэнх нь хулгайн мөнгөөр тэжээгддэг тэднии троллууд

Зочин [103.57.95.178] 2024-02-20 17:25:09

Оюук бол жинхэнэ Попын хаан. Хоосон амлагч. Хүрэсүхийн өрөөсөн дугуй. Жинхэнэ авлигчидий танхимдаа багтааж хамт ажиллааж байгааг өөрөөр юу гэж ойлгох вэ?

40k [59.153.112.214] 2024-02-20 17:24:38

Ямар их троллтэй данх вэ!

Зочин [202.131.227.82] 2024-02-20 13:52:10

эртний л хулхины цэцэг таригч л байсан улам гоё цэцэг тарих гэж хичээх тусмаа үгэндээ ороогдож ахихаа больсон. цаашлаад бүр хүн гүтгэхээс өөрөөр юу ч чадахаа болилоо доо. анхны өөрийнх нь тархийг угааж гаргаж ирсэн эрхэм ах нар нь бүгд худалчид болохоор хөөрхийс

Шал худлаа шоудаж байгаа юм. [202.126.89.85] 2024-02-20 13:15:00

Танхимаараа дүүрэн авлигачидтай байж. Гадаад хэргийн сайд Батцэцэг авгай бол өөрийн хувийн хэвлэлийн "Мөнхийн үсэг" ХХК-даа сурах бичгийн хамаг тендерийг авсан авлигачин. Худлаа энд тэнд татвар төлөгчдийн мөнгөөр айлчлал нэртэй доншуучлаад л мундаг хүн болж харагдах гээд л. Батлан хамгаалахын сайд нь өмнө тус яамандаа хэлтсийн даргаас газраас дарга хүртэл ажиллахдаа хариуцсан салбарынх нь офицер ахлагч нарын албаа сэтгэл хоёрдохгүй хаах нөхцөл болсон албан тушаалын орон сууц орох бүрт авч амташсан этгээд. Тэгээд тэр байрнууддаа өөрөө амьдрахгүй бусдад түрээслэж ашиг олдог байсан.Сайд болонгуутаа Засгийн газраас сүүлийн 15 жилийн дотор ашиглалтад орсон тус Батлан хамгаалах салбарын 590 албан тушаалын орон сууцыг 30 хувт хөнгөлөлтэйгээр хувьчлахыг шийдвэрийг зөрчиж өөртөө ашигтайгаар 70 хувийн нэн хөнгөлөлттэйгээр хувчьлагдсан. Тэдгээр 590 айлын байранд өөрийнх нь ижил тус БХЯ болон ЗХЖШ-ын генерал хурандаа нар орцгоосон бөгөөд хувьчлангуут дамлаад зарцгаасан. Энэ бол авлигын гэмт хэрэг

Зочин [122.201.31.76] 2024-02-22 05:16:11

Сонгуульд Сайханбаяр унах болтугай.

MONGOL [202.55.188.34] 2024-02-20 12:40:59

Бүх эрхийг атгачаад 8 жил юу ч хийж чадахгүй байвал одоо тогтолцоогоо өөрчлөх л үлдэж дэ.

Зочин [139.5.217.44] 2024-02-20 12:14:26

Эрх мэдэл давуу байдлаа ашиглан их хэмжээний хөрөнгөжисөн хүмүүс яаж зүгээр цуглуулсан хөрөнгөө хураалгах вэ. Тэгэхийн тулд булхайтай хүмүүс булхайгаа л ярьж идсэн мөнгөнөөсөө нэлээд гаргаж нийгэмийг эмх замбараагүй байдал руу оруулаж байгаа.

Зочин [66.181.178.53] 2024-02-20 11:48:41

Харахаас ой гутаад байх хоосон ам шалдан гуяа

Зочин [124.158.68.144] 2024-02-20 13:55:29

ТАРВАГАДОРЖ ЭНЭ ШААЖИЙ

Зочин [66.181.177.214] 2024-02-20 11:40:04

hudlaa shaaadah muu dankh uheesei

зайлаа 8 жил өнгөрлөө юу ч байдаггүй [59.153.114.220] 2024-02-20 11:30:27

Худлаа тэмцэж байна гэж хэдэн хүн хориод нөгөө хэдээ батлан даалтаар суллаад эсвэл тэнсэн өгөөд гаргаж шоудаж байхаар эрүүгийн хуулийн авилгалын эсрэг заалтаа буцааж оруулаад ялын санкцаа бүх хөрөнгийг нь хураах гээд чангалчихаач чи л болоод 16 онд МАН сонгуулийн дараах анхны УИХ -ийн хурлаар эрүүгийн хуулинд байсан цагаан захтнуудтай холбоотой заалтыг авч хаясныг мэдэхгүй байж гэнэ Раднаасэд нь өөрийгөө хамгаалахын тулд хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгоо биз дээ мэдсээр байж засах арга хэмжээ авахгүй худлаа сонсгол гээд солиоороод явах юм илэрлээ гээд яах юм шийтгэх хууль нь байхгүй МАН ийм л системтэй юм хийж байгаа ш дээ эхлээ хуулийн заалтыг авч хаяна дараа нь илрүүлж байгаа мэт сенсаци үүсгээд дараа нь дахин сонгохгүй бол энэ нөхдүүд шийтгэлгүй өнгөрнө гэсэн стратегитэй тэрний оронд буухаасаа өмнө авилгалын хууль эрүүгийн хуулиндаа бүх хөрөнгийг нь хураах гээд ганц заалт нэмээд буучихаач Хоосон Данхаа

Зочин [124.158.68.144] 2024-02-20 13:50:49

ХҮҮЕ ОРКОО ШҮҮХ БҮХНИЙГ БУДЛИУЛЖ БАЙНА. ЕРӨНХИЙ САЙДАД ШҮҮХ ЗАХИРАГДАХГҮЙ. ШҮҮХ АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙЧ НАРТ ЗАХИАГДАЖ БАЙНА. ОЙлговуу?

Зочин [202.126.90.6] 2024-02-20 11:17:01

ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧИЖ БАЙГАА НӨХДҮҮД ОЮУНЭРДЭНИЙ ДАЙСНУУД НӨГӨӨХ ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧ НАР БАЙНА ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН ИНГЭЖ БИЧИХГҮЙ хулгайч нар чацагатайгаа хутгалдан сандарч байна

Зочин [124.158.68.144] 2024-02-20 13:51:08

ЯГ ҮНЭН.

Зочин [66.181.178.24] 2024-02-20 11:16:15

авилга бол монголд ОЮУНЭРДЭНИЙ НЭР ХҮНДЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ СЭДЭВ БОЛСОН ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ . ЭНЭ НӨХӨР АВИЛГА ГЭЖ ЯРЬСААР.... АВИЛГАЛ УЛАМ БҮР НЭМЭГДЭЭД Л . ДАНХ БОЛ ШИНГЭН ЗҮЙЛ ХИДЭГ САВ.

Зочин [124.158.68.144] 2024-02-20 13:51:38

ЭНЭ ТАРВАГДОРЖИЙХОН ИНГЭЖ МУШГИН ГУЙВУУЛААД БАЙНА

тогтох [202.21.100.210] 2024-02-20 09:59:00

Юм үзэж, сонсож, уншиж, дүгнэж байж байж шүүмжил боломж хулгайлсан луйварчдыг илрүүлэх ажлыг сайн эхлүүлж байгаа амаргүй байгааг ч та бүгд харж байгаа мөнгөжсөн олгорхууд ямар хүчтэйг ч харж байгаа энэ эрчээрээ явбал шударга журам тогтох ойртож байна. Мөнгөжсөн луйварчид аль ч намд гар хөлөө шургуулан гарч ирэх боломжтой тэдэнд нам гэж байхгүй зөвхөн мөнгө, эрх мэдэл шуналд нэгдэж чадсан луйварчдын гар хөл гарч ирвэл энэ асуудал замхарна хийсэн хэргээ гүтгүүлсэн болгоно ИЙМ Л БАЙНА ДАА

Зочин [59.153.114.152] 2024-02-20 09:53:51

Энэ нөхөр ярьдаг ганц сэдэвтэй, Нөгөө гэж ярьсаар сонгогдсон... нөгөөхөө яасан ч юмгүй, бүх эрх мэдлийг 8 жил атгасан мөртлөө... ярьсаар . Нөгөөхдөө нь өөрөө бас багтана. Нямдорж Зоригийн хэргээр хоол олж идсэнтэй адил... МАН бүтэхгүй ээ

Зочин [124.158.68.144] 2024-02-20 13:53:03

АН-ы хулгайч нар ингэж л мушгин гуйвуулж өөрсдөө сэмхэн мултрах гээд Оюунэрдэнэ рүү данх энээ тэрээ гэж дайраад байна

зочин [202.21.97.218] 2024-02-20 09:17:42

Илрүүлээд байгаа гэх. арга хэмжээ авч хохирол барагдуулаад байгаа юм байхгүй. Хулгайчдаа гадаад руу гаргаад л байна. Хошгируулж байгаад дахин гарах санаатай

Зочин [124.158.68.144] 2024-02-20 13:53:46

ШҮҮХ Л ЭНЭ БҮГДИЙГ АН-ы ЗАХИАЛГААР ХИЙГЭЭД БАЙНА. ОЮУНЭРДЭНЭ ШҮҮГЧДИЙГ ТОМИЛДОГГҮЙ

Зочин [103.57.95.67] 2024-02-20 09:06:24

Ингэх тусам Сонгуулиар унагаавал таарна

Зочин [124.158.68.144] 2024-02-20 13:54:58

ЭНЭ ХАРДАА АН-Ы ТАРВАГУУД ӨӨРСДӨӨ БИЧЭЭД БАЙНА

huz [122.201.23.66] 2024-02-20 09:00:30

elbegee shig hoshgiruuldag bolloo


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.