ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.БЯМБАЖАРГАЛ ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Ажиллах үеэрээ Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрхзүйн орчин, гамшиг, осол, аюулт үзэгдлийн мэдээлэл болон өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Мөн тэрээр зудыг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг төлөвлөж, хэрэгжилтийг хангуулан, нэгдсэн удирдлага, зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий УОК-ын Шуурхай штаб болон Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв- 119 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал хэлсэн үгэндээ ““НҮБ-аас өнгөрсөн зуныг хамгийн халуун жил хэмээн зарласан. Дэлхий дахинд ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэлийн тоо, давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн зун нийслэл хотод хэд, хэдэн удаагийн үерийн аюул тохиолдсон бол энэ өвөл, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбогдуулан бүх шатанд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч цаашид нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй. Тиймээс дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, ашиглах, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам сайжруулж, бэхжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [213.55.224.228] 2024-03-05 13:58:32

mantuu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.