ПОПУЛИЗМ-ХИЙРХЭЛТЭЙ УЛС ТӨР ХОЦРОГДОЛ, ИНЭЭДЭМ ТӨДИЙ ҮЗЭГДДЭГ БОЛЖЭЭ...

Aдмин / Улстөр

Төрийн нэр хүнд, төрийн өндөр албан тушаалтны үлгэр жишээч байдал, манлайлал, ёс суртахуун, түшмэл хүний ихэмсэг байдал буюу орчин цагийн хэллэгээр “биеэ авч явах соёл” хаа хаанаа алдагдаж, зөвхөн сонгуулийн оноо цуглуулах өнгөцхөн үйлдэл рүү хэвийж улс төр өөрөө нийгмийн оюун санааг булингартуулдаг бурангуйлал эрх мэдэлтнүүдийн хүрээнд газар авсаар. Гэхдээ ард түмэн эхлээд популист улс төрд автсан бол одоо харьцангуй шинэлгээр хандаж байна. Хэдий халамжийн хямдхан аргацаалтаар ард түмнийг хий хоосон сүржигнэл, дөвчигнөж,жүжиглэсэн улс төрчдөд саналаа өгдөг болгох төлөвлөгөө зарим талаараа амжилттай хэрэгжсэн ч энэ сонгуулийн жилээс л лавтай яа сонгогчдын хариу үйлдэл нь популист улс төрийг дооглох, аягүйцэх маягаар хүлээж авч байгааг нийгмийн сүлжээнээс харж болохоор.

Хэдий сонгуулийн тогтолцоо, намуудын тохиролцоо, намчдын бохир хэлэлцээрийн үр дүнд авлигал, хулгайн засаглал улс орныг ихээхэн доройтуулдаг ч эерэг талаас нь харахад ард түмний аливаад хашир няхуур хандах хариу үйлдлийг чамбайруулдаг ажээ.

Бодлогын ажил нь ард түмний нүдэнд өртөж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж чадахгүйд хүрэхээр муу улс төрчдийн “амиа аврах” ганц арга нь хэт шударга харагдахын тулд өнгөцхөн асуудал дээр дөвчигнөн, сүржин үгээр чанга дугарах замаар нэр хүндээ өсгөх оролдлого хийдэг байдал юм.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.32] 2024-03-08 10:47:57

Баруун гар талын дээлтэй монгол хүн үхэр монголчууд, харин зүүн гар талын цэцэг барьсан улс төрд суугаа хулгайч нар.

зочин [192.82.64.235] 2024-03-07 09:18:40

зөв өө хө

Хадагтай Их Мэдэгч [192.82.64.235] 2024-03-07 09:17:52

ЯГ ҮНЭН


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.