Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлэхээр боллоо

Aдмин / Улстөр

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ боллоо.

Айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай уулзалт хийлээ. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан байна. Харин Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлсний дагуу айлчлалын хүрээнд энэхүү уулзалт болсон.

Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан энэхүү баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өглөө.

Монгол Улс эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна. “Байдраг усан цахилгаан станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцад олон жилийн тохируулга хийж 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийг цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой юм. Мөн Байдрагийн усан цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгааны эрчим хүчний оргил ачаалал болон ослын үед тохируулгын горимоор ажиллах бөгөөд импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.86] 2024-03-10 19:54:52

Зөв хө. Гадны гар хөл болсон нөхдүүд одоо эсэргүйцээд эхлэнэ дээ.

Зочин [66.181.179.126] 2024-03-07 17:48:32

САЙН БАЙНА БАС НӨГӨӨ БАЙНГА УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ЗОГСООХ ГЭЖ ХӨӨЦӨЛДДӨГ БАЙСАН ОРОСЫН ТАГНУУЛ БАЙЖ БАЙГААД ИЛЭРЧ ХӨӨГДӨЖ ГАРДАГ НӨХӨРТЭЙ ЖАНЖИН СҮХБААТАРЫН АЧ БОЛОХ НЭГ АВГАЙ ОРОСУУДЫГ ДУУДАЖ ЗОГСООХ ГЭЭД БАЙХАВИЙ ДЭЭ

Зочин [203.98.76.249] 2024-03-07 15:03:14

урдахаа бараагүй байж БААС ЧАЦГАА ЦУВУУЛААД ЯВАХ ЮМ ЭНЭ ЗГ ТЭДНИЙ МАЛУУД

Zolbin ats [39.144.39.77] 2024-03-07 18:21:26

Chii Mongoloos zaildaa


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.