Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

Aдмин / Улстөр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, энэхүү айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий-гийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлав.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий өндөр ач холбогдол өгч, мэндчилгээ дэвшүүлсэнд сайд Б.Батцэцэг талархал илэрхийлээд энэ онд зохион байгуулагдах “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ад БНАСАУ-аас төлөөлөгчдөө оролцуулахыг урив.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө буйгаа нотолж, өнгөрсөн 2023 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хоёр улсын боловсрол, соёл, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх, бүхий л түвшинд харилцан төлөөлөгч солилцох, бодит хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд тодорхой ажил хэрэгжүүлэх талаар тохирлоо.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.228] 2024-03-11 15:42:52

Энэ балай авгай сайд хийнэ гэхээр зайлуул


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.