С.Будням: Улс төрийн намууд хүнээ оюунлаг, эрүүл байлгах тал дээр бодлогоо уралдуулдаг байх ёстой

Aдмин / Улстөр

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Буднямтай ярилцлаа.


-Өнөө жилийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдана. Энэ сонгуульд олонд танигдсан хүмүүс ялах нь тодорхой болчихлоо. Харин намуудын хувьд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлбэл ялалт байгуулж чадах вэ?

-Манай улс 1992 оноос хойш найман удаа парламентын сонгууль явуулсан. Энэ жил ес дэх удаагийнх болно. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн сонгуулиудад намуудын дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрт бодит байдлыг огт тусгаагүй. Лоозон маягтай явж ирсэн. Ардчиллыг хэвшүүлэх гэсэн оролдлого амжилт муутай хэрэгжсэн.

Мэдээжийн хэрэг хүн төрөлхтний туулсан 300 гаруй жилийн түүхтэй системийг нутагшуулна гэдэг бол амаргүй асуудал. Хувьсгал хийхэд амархан. Харин хувьсгалын зорилтоо хэрэгжүүлэх нь өөр асуудал. Үүнийг бидний туулж ирсэн түүх харуулж байна шүү дээ.

Тиймээс юун түрүүнд сонгуульд оролцох гэж байгаа улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд алдаа, оноондоо анализ хийх ёстой. Юун дээр алдсан бэ гэдэгтээ дүгнэлтээ хийх нь мөрийн хөтөлбөрт тавигдах эхний шаардлага байх юм.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Буднямтай ярилцлаа.

-Өнөө жилийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдана. Энэ сонгуульд олонд танигдсан хүмүүс ялах нь тодорхой болчихлоо. Харин намуудын хувьд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлбэл ялалт байгуулж чадах вэ?

-Манай улс 1992 оноос хойш найман удаа парламентын сонгууль явуулсан. Энэ жил ес дэх удаагийнх болно. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн сонгуулиудад намуудын дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрт бодит байдлыг огт тусгаагүй. Лоозон маягтай явж ирсэн. Ардчиллыг хэвшүүлэх гэсэн оролдлого амжилт муутай хэрэгжсэн.

Мэдээжийн хэрэг хүн төрөлхтний туулсан 300 гаруй жилийн түүхтэй системийг нутагшуулна гэдэг бол амаргүй асуудал. Хувьсгал хийхэд амархан. Харин хувьсгалын зорилтоо хэрэгжүүлэх нь өөр асуудал. Үүнийг бидний туулж ирсэн түүх харуулж байна шүү дээ.

Тиймээс юун түрүүнд сонгуульд оролцох гэж байгаа улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд алдаа, оноондоо анализ хийх ёстой. Юун дээр алдсан бэ гэдэгтээ дүгнэлтээ хийх нь мөрийн хөтөлбөрт тавигдах эхний шаардлага байх юм.

Тэрийгээ зөв харж чадсан, өөрийнхөө алдааг хүлээсэн, ололтоо хэт их магтахгүйгээр юу дутуу байсныг нь дүгнэх нь зөв. Үүний дараагаар “Энэ улс орны хөгжилд юу хэрэгтэй вэ. Ямар асуудалд тэргүүлэх чиглэлээ тавибал бусад нь дагаад шийдэгдэх вэ” гэдгийг олж харах ёстой.

-Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг та эрдэмтэн хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Монгол орон байгалийн арвин баялаг нөөцтэй. Зах зээлд шилжихэд биднийг аварсан гол зүйл бол уул уурхай, ашигт малтмал, түүхий эд. Дэлхийн зах зээлд өрсөлдөх ганц салбар нь энэ байсан. Бусад салбар нь технологийн хувьд бүх талаараа дэлхийд өрсөлдөх чадваргүй байв. Өнгөрсөн хугацаанд улстөрчид туулж ирсэн бүх асуудлыг мэдэрсэн байх. Тэгэхээр одоо өөрийнхөө ухаанаар яаж хөгжих вэ гэдгийг л энэ сонгууль дээр гаргаж тавьж чадсан нам ирээдүйтэй байна. Нөгөө талаар намын мөрийн хөтөлбөрт тэргүүлэх чиглэлээ зөв тодорхойлох ёстой. Дэлхий дахинд соёл иргэншил, геополитик эрчимтэй өөрчлөгдөж байгаа. Ерөнхий ирээдүйг харахад Монголд ч төдийгүй, дэлхийд ойрын таван жилд юу болох вэ гэдгийг төсөөлөхөд маш их хөдөлгөөнтэй өөрчлөгдөж буй ертөнцөд амьдарч байна шүү дээ. Тиймээс зөвхөн Монгол гэлтгүй улс орнууд шинэ иргэншилд яаж шилжих тал дээр тодорхой бус асуудлуудтай тулгарч байгаа. Үүнээс гарахын тулд тэр улсуудыг 21 дүгээр зуунд ямар технологи авч явах уу гэдэгт анхааралтай хандаж байна. Улмаар тэр технологийг өөрсдөө бий болгох, нутагшуулах асуудал тэргүүнд тавигдаж байгаа. 21 дүгээр зууны хөгжил бол цахим эрин үе, цахим мэдээллийн технологи байна. Урьд нь байсан технологи бол материал, нөөц дээр үндэслэж байсан. Харин одоо шинэ технологи нь хүний оюун ухаан, чадвар дээр үндэслэж байгаа. Энэ бол хөгжлийн том нөөц төдийгүй хүчин зүйл. Тиймээс 21 дүгээр зууны өрсөлдөөн оюуны салбарт явагдана. Оюунлаг, боловсролтой ард түмэн жижиг ч байсан, том ч байсан хөгжилд гарна. Бид цөөхөн хүн амтай улс хэрнээ олон зуун жилийн түүхэнд эрс тэс уур амьсгалд дасан зохицоод амьдарч чадсан. Энэ нь монгол хүний ухаан. Тэр унаган төрсөн ухааныг орчин үеийн шинэ технологитой хослуулах чадварыг улам хөгжүүлэх, нээх асуудал бий. Тиймээс намууд өөрийнхөө ухаанаар хөгжье гэж байгаа бол боловсрол, шинжлэх ухаанаа зүгээр нэг байдаг салбар шиг үзэх хэрэггүй. Өөрийнхөө эх орны шийдэх асуудалд энэ оюуны потенциалыг чиглүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд энэ асуудал орхигдсоор ирсэн нь үнэн. Боловсролыг зүгээр л нэг байдаг салбар гээд хэдэн хүнд цалин өгөөд л явдаг байв. Тийм болохоор Монголын боловсрол, шинжлэх ухаан гэсэн хоёр салбар хамгийн хүнд байдалд орсон. Сая олон улсын байгууллагын дүгнэлтээр 11-15 насны хүүхдүүдийн боловсролын түвшин дэлхийн дунджаас ч доогуур гарлаа. Тэд ирээдүйд Монгол орныг авч явах хүмүүс. Гэтэл дунд сургуульд олсон мэдлэгийн хоцрогдол цаашид улам хойшилно. Алдсан мэдлэгийг нөхөж болдоггүй. Иймд бодлогын яаманд ажиллаж байгаа улсуудын мэдлэгийн түвшин дээшлэх хэрэгтэйг энэ судалгаа хэлээд өглөө. “Боловсрол, шинжлэх ухаан ард түмэнд чухал хэрэгтэй. Тэдгээрийг хөгжүүлээгүй орон зайлшгүй колони болж хувирна” гэж ХХ зууны том эрдэмтэн Ф.Жолио-Кюри дэлхий нийтэд анхааруулсан байдаг. Хэрэв манай улс боловсрол, шинжлэх ухаанаа анхаарахгүй бол биднийг гадны мэргэжилтнүүд ирж удирдана. Тэдний бодлогоор явдаг болно гэсэн үг. Тэгэхээр улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр хий хоосон амлалт байж болохгүй. Хүн рүүгээ чиглэх ёстой. Яавал хүнээ оюунлаг, эрүүл саруул байлгах тал дээрх бодлого уралдуулдаг баймаар байна.

-Намуудын мөрийн хөтөлбөр уриа лоозонгийн шинжтэй явж ирсэн гэж та дээр гэлээ. Ер нь намуудын мөрийн хөтөлбөрийг хуульчилж байж хэрэгжих юм биш үү. Жишээлбэл, метро тавина гэж амлахын оронд метроны хуультай болчихвол хэрэгжих байх?

-Тэгэхээр тухайн мөрийн хөтөлбөр маш их судалгаатай, үндэслэлтэй байх ёстой. Тэр үндэслэл нь зөв гарчихвал хуульчлах эрх зүйн асуудал мэдээж гарна. Энэ хууль тогтоогчдын асуудал. Гэхдээ хууль тогтоогчид аливаа хуулийг боловсруулахдаа “Энэ хууль амьдралд буух уу” гэдгийн үндэслэлийг харах нь чухал. Тэрнээс манай гаргасан хуулиуд гадаадын орнуудаас жишээ авч хуулбарласан учраас хөрсөн дээр буухгүй байна. Үүнийгээ УИХ-ын хууль тогтоох эрх бүхий субьектүүд мэдлэгтэй байж хийх юм. Хэдийгээр жижиг улс байлаа ч өөрийн гэсэн онцлогтой. Гол нь өөрийн орныхоо онцлогийг харах ёстой.

-Манай эдийн засаг ковидоос хойш өсөлттэй яваа. Гэхдээ инфляци, үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд муугаар нөлөөлж байна. Ардын нам анх сонгуульд өрсөлдөхдөө нэг ч татвар нэмэхгүй гэж байсан боловч амлалтандаа хүрээгүй. Харин энэ удаагийн сонгуульд оролцох намууд энэ тал дээр ямар бодлого баримталбал ялж чадах бол?

-Манайд хавтгай татвар хэрэггүй. Өндөр орлоготой бол ахиу татвар төлдөг. Бага орлоготой нь бага төлдөг татварын систем дэлхийд хэрэгжсэний үндсэн дээр хоорондын ялгааг багасгасан.

Харин манайх хавтгай татвартай. Үүнийг бусад намууд бодох хэрэгтэй. Үүнийг сонгуульд оролцох улс төрийн намууд бодлогодоо тусгаж, тооцож гаргаж ирэх хэрэгтэй.

-Яавал ард түмний амьдралыг дээшлүүлэх вэ?

-Зах зээлийн эдийн засаг яаж хөгжсөн бэ гэвэл “Та өөрөө өөрийнхөө хувь заяаг өөрөө шийднэ шүү” гэсэн лоозонтой байсан. Тиймээс таныг “Өөрийнхөө амьдралыг яаж авч явах уу” гэдэг бодлого хэрэгжүүлэх тэр нөхцөлийг чөлөөт зах зээл тавьж өгсөн. Тэр сэтгэлгээ манайханд маш удаан сууж байна. Зарим хүмүүс ойлгоод хувийн бизнес өрнөж л байна. Тэр нь өнөө, маргаашаа өнгөрөөсөн биш. Ирээдүйгээ харсан байх ёстой. “Америк мөрөөдөл” гэдэг шиг “Монгол мөрөөдөл” хүн болгонд суулгах хэрэгтэй.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.228] 2024-03-13 16:10:34

Харин ч олонд танигдсан хулгайч, тэдний гар хөл бологчидод маш халгаатай сонгууль болно. Эрх биш нэг тойрогт доор хэлхэд 50, 60 хүн өрсөлдөх байлгүй. Тэднээс нам харгалзахгүйгээр шилж сонгож болох эрх чөлөө нээгдэнэ. Заавал мандатын тоонд хүргэх албагүй. Бүүр огт санал өгөхгүй хуудсаа цагаан өгч болно. Түүнийг саналаа өгсөнд тооцоол явна ш дээ. Энэ томсгосон тойрог маш зөв. Жинхэнэ сонгууль болно гэдэгт итгэж байгаа. Хүнээ л зөв сонгох. Худалч хулгайч, цахимаар төрийн татвар төлөгчдийн мөнгөөр өөрийгөө рекламддаг зарим нэг эмэгтэй голдуу хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй

Иргэн [202.126.88.72] 2024-03-13 15:49:47

Сонгуулийн хуудаст та нар санал өгөхгүй гэсэн нүд оруул

Зочин [66.181.160.40] 2024-03-13 11:54:17

Хөөрхөн ...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.