УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ

Aдмин / Улстөр

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган Баасан (2024.03.15) гарагт нээлтээ хийнэ.

Монгол УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус тус заасан байдаг.

2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцоно.

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа нэгдсэн хуралдаан үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [139.5.216.103] 2024-03-15 06:54:58

МОНГОЛ ГҮРНИЙ 2000 ГАРАН ЖИЛИЙН ТҮҮХЭН ДЭХЬ ТӨРИЙН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙ,ЛУЙВАР,АВИЛГААР МЭРГЭШСЭН ОЛИГАРХ, МАФИЙН БҮЛГИЙН ОРОГНОСОН УИХ ГЭХ МОНГОЛ ХҮНИЙ АДАГ,ЭНЭ ДЭЛХИЙН ХҮМҮҮН ТӨРӨЛХТНИЙ ХОГИЙН ШААРУУДЫН СҮҮЛЧИЙН ЦУГЛАРАЛТ ЭНЭ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАН-ын ЭНЭ ЦАГЛАШГҮЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫГ ХАНГАХ ГЭЖ СҮҮЛИЙН 100, 30, 8 ЖИЛ ЦӨХӨРЛӨӨ ЗҮТГЭЛЭЭ. ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ГАЗАР, ХАМАГ БАЯЛАГ ЭНЭ ХУЛГАЙЧДЫН КАРМАНД БАЙНА.ЭДНУУС ТҮҮНИЙГ ХУЛГАЙЛЖ,АВИЛГАДАЖ ДУУСГАЛАА. ӨВӨГ ДЭЭДСИЙН МААНЬ МОНГОЛЫН ХОЙЧИЙН АРД ТҮМЭН БИДЭНД ӨВЛӨН ҮЛДЭЭСЭН ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО,ЯНДАЖ БОЛШГҮЙ БАЯЛАГ ХҮНИЙХ БОЛЖ БИД ЭХ ОРОНДОО ХАРИЙНХАНД БООЛЧЛОГДОН АМЬДРАХ,ЭСХҮЛ ЭХ ОРНООСОО ДАЙЖИН ЗУГАТАХ МӨЧ МӨД ИРЭХ НЬ.ЭНЭ ХУЛГАЙЧДЫН ШИЛИЙГ ХАРАХАД 3.5 сар ҮЛДЭЖ.БАС Л ИХ ХУГАЦАА.ГЭХДЭЭ ЭХ ОРОН,АРД ТҮМЭН 100,30,8 ЖИЛ ТЭССЭН ЮМ.МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИРЭХ СОНГУУЛИАР МАН-ыг ТҮҮХИЙН ТАВЦНААС ЭГНЭГТ ЗАЙЛУУЛАН ХӨСӨР ХАЯЖ, ХУЛГАЙЧДААС НЬ ҮҮРД ХАГАЦАХ ЦУСГҮЙ ХУВЬСГАЛ ХИЙНЭ.

Иргэн [103.212.119.137] 2024-03-14 12:33:55

Зуулчны отог байгуулах газар орон сууцны хороолол байгуулчихаад , татвар төлөгчдийн мөнгөөр ус дулааны шугам тавихаар төсөв баталсан гэх юм , ,УИХ-аар хууль батлаад Хууль зөрчиж барилг барьсан компаниудын хөрөнгөөр шугам тавих нь шударга санагдана


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.