ПАРИС 2024: Олимпын бамбар дөрөвдүгээр сарын 16-наас аялалд гарна

Aдмин / Гадаад мэдээ

Францын Парис хотод ирэх долдугаар сарын 26-нд нээлтээ хийх олимпын бамбар ирэх сарын 16-наас аялалд гарна. Нийт 10,000 тамирчин, олны танил эрхмүүд оролцох юм.

Олимпын бамбарыг асааж гараас гарт дамжуулах арга хэмжээ анхны олимпыг зохион байгуулсан Грекийн нийслэл Афин хотоос эхлээд Францын Парисыг зорих юм. Тодруулбал 10 гаруй хоног Грек орноор тойрч байгаад дөрөвдүгээр сарын 27-ноос Газар дундын тэнгисээр дамжаад тавдугаар сарын 9-нд Францад очих аж. Францын 400 гаруй хотоор явсны эцэст долдугаар сарын 14-нд Парист ирнэ.

зураг

Парисын 10 гаруй дүүргээр аялснаар олимпын бамбарыг залах цэнгэлдэхэд хүрэхээр төлөвлөжээ. Олимпын бамбарыг Францад шилжүүлэн өгөх үйл ажиллагааг Olympic Channel Services (OCS) сувгаар шууд дамжуулах юм.

Эх сурвалж: Olympics.com

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.