Б.Батзориг: Дүнжингаравын уулзварт гарсан ослын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Aдмин / Нийгэм

Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний амь нас эрстэж, гал гарсан. Уг ослын дүгнэлт гарсан эсэх талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг "Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мэргэжлийн хэд, хэдэн байгууллагын дүгнэлт гарах ёстой. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна.

Хүний амь нас хохирсон, мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ өргөн, олон хохирогчоос мэдүүлэг авах зэргээр шалгах болон шийдвэрлэх ажиллагаа ихтэй, экологи, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ гаргах асуудал уддаг тохиолдол бий.

Цагдаагийн байгууллагаас тусгайлан үнэлгээ гаргадаггүй. ОБЕГ-ын Гамшиг Судлалын Хүрээлэн, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар зэрэг мэргэжлийн байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулдаг. Тухайн байгууллагуудын дүгнэлт гаргахад хугацаа шаардагддаг.

Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д зааснаар тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь хориотой" хэмээн тайлбарлалаа.


Сэтгэгдэл

Удана гэдэг нь ойлгомжтой. [66.181.160.53] 2024-03-18 11:16:01

Удаан мөрдөөд л, прокуророор нууцлуулаад, олон шинжилгээ хийлгүүлээд унахлээр л хэрэг хэрэг БИШ болдог ш дээ. Харж л байгаарай, энэ хэрэг шүүх дээр очитлоо хэд дахин "Нэмж мөрд, тогтоо" гэсэн шалтгаар буцах болдоо? Яншиж янжиж шүүх дээр очихлээр тэр ч хувийн байдал, тэр ч өршөөл, тэр ч Дээд шүүх гээд өчнөөн жил өнгөрнө. Харж л байгаарай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.