Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 2.2 сая төгрөг байна

Aдмин / Нийгэм

Үндэсний Статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.

Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын НДШ төлөлтийн 2023 оны дөрөвдүгээр улирлын тайланд хамрагдсан 771.1 мянган ажиллагсдын сарын голч цалин 1.8 сая төгрөг байна. Голч цалин өмнөх улирлаас 225 мянгаар буюу 14.5 хувиар өссөн байна. Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 2.2 сая болж өмнөх оны мөн үеэс 485.1 мянган төгрөгөөр буюу 27.7 хувиар өссөн нь өмнөх улирлаас 26.1 мянган төгрөгөөр буюу 11.3 хувиар нэмэгдсэн байна.

Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 59.1 хувиар нэмэгджээ.

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг байгаа бол зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна.

НДШ төлсөн ажиллагсдын 70.8 мянга буюу 10.2 хувь нь 550 мянган төгрөг хүртэлх цалинтай байгаа бол 145.4 мянга нь буюу 18.9 хувь нь 3 сая хүртэлх төгрөгөөс дээш төгрөгийн цалинтай байна. Төрийн өмчийн байгууллагад ажиллагсдын дундаж цалин хамгийн их буюу 3.3 сая төгрөг, хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага буюу 1 сая төгрөг байна.


Сэтгэгдэл

Ard [66.181.191.60] 2024-03-16 18:02:15

Za boliroi xaana bna ter ix dyndaj tsalin chini.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.