Маск зүүсэн эмэгтэй бага насны хүүхдийн гар утсыг авч зугтжээ

Aдмин / Нийгэм

Багануур дүүргийн нэгдүгээр хороо ..... сургуулийн гадаа 2024 оны гуравдугаар 14-ний өдөр үл таних, маск зүүсэн эмэгтэй утсаар яриулаач гээд бага насны хүүхдийн гар утсыг аваад явсан байна гэх дуудлага, мэдээллийг шалгаж, тус дүүргийн харьяат Х үйлдсэн болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Х гэгч нь хулгай, дээрмийн гэмт хэрэгт өмнө нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байжээ.

Дээрх этгээд нь сургууль дотор орж хохирогчоо урьдчилан судалсан нөхцөл байдал тогтоогдож байх тул сургуулийн удирдлагууд сургууль орчны дотор, гадна орчинд хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв


Сэтгэгдэл

Хөөрхийс. [66.181.180.163] 2024-03-16 23:05:09

Сстой шай нь таарчээ, тэр бүсгүйд. Яаж байгаад баригдачихдаг байна?

Залруулга. [66.181.180.163] 2024-03-16 23:06:02

Ёстой гай нь ....


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.