Хүний хөгжлийн индексээр Швейцар тэргүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс /НҮБХХ/ хүний хөгжлийн индексийн шинэ тайланг танилцууллаа. Уг индексийг нэг хүнд ногдох орлого, боловсрол, дундаж наслалт зэрэгт үндэслэн тооцоолдог. Дэлхийн 193 улс орон, нутаг дэвсгэрээс Швейцар улс хүний хөгжлийн индексээр дахин тэргүүлсэн бол Норвеги, Исланд, Хонконг, Дани, Швед удаалсан байна. Түүнчлэн Өмнөд Солонгос 19, АНУ 20, Япон 24, Орос 56, Хятад 75 дугаар байрт тус тус бичигджээ. Монгол Улс 96 дугаар жагссан байна.

Дэлхийн хүний хөгжлийн индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаа хэдий ч коронавирусний цар тахлын үеэс хойш хөгжингүй болон хөгжиж буй орнуудын ялгаа улам бүр нэмэгдсээр байгааг тайланд онцолжээ. НҮБХХ-ийн мэдээлснээр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭЗХАХБ/-ын 38 гишүүн орон бүгд 2019 оны түвшнээсээ ахисан бол хөгжиж буй 18 улс цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр байна.

Түүнчлэн Афганистан 10 жилийн өмнөх түвшинд, Украин 20 орчим жилийн өмнөх түвшинд хүрч буурсныг онцолжээ. Үүнтэй холбогдуулан өсөн нэмэгдэж буй тэгш бус байдлыг арилгахыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дарга Ахим Штайнер олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

МААНЬ [202.21.107.126] 2024-03-18 18:41:39

Тангуд "маань" уншаад духаа цоортол Мөргө.

100-аас дээш гарч болдоггүй юм шүү. [66.181.180.163] 2024-03-17 21:44:42

Монгол яг талд нь байна. Бидний хойно Африкийн болон Ойрд Дорнодын дайнтай хэдэн улс л байгаадаа. Энэ чигээрээ уруудаад байвал Монгол 100-гаас дээд байранд орно. Иймд монголчууд нэг юм бодох цаг нь болжээ.

Зочин [202.9.46.86] 2024-03-18 06:17:21

Монголчууд эх орноо уруудуулж байснаас дээшлүүлж байсан түүх байхгүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.