Шударга нь шийтгэгдэж, шунахай зальтай нь хождог гаж тогтолцоо

Aдмин / Хууль

Шударга ёс бол хүн төрөлхтний мөнхийн тэмүүлэл. Улс эх орон, эрх зүйт төрийн тогтолцоо, Үндсэн хууль ч шударга байдлын төлөө чиглэдэг. Ардчилал бол хүний эрхийн шударга ёсны зарчим, эрх чөлөөний өгөгдлүүд. Гэтэл нийгмийг хорт хавдар шиг өвчлүүлдэг авлигал, төрийн өндөр албан тушаалтнуудын гэмт хэргийн тогтолцоо ард түмний гэгээлэг ирээдүйд тэмүүлэх бүх талын эрмэлзлийг давтан мохоож эцэстээ үр хүүхдэдээ эх орноо яаж бүрэн бүтэн үлдээх талаар толгой гашилгахад хүргэжээ.

Уг нь тусгаар тогтнолоо батлан хамгаалахаас өгсүүлээд ард түмнээ амгалан тайван амьдруулах үүрэг төрийн тогтолцооны зорилго чиглэл болох ёстой. Гэтэл төрийн албыг бизнесээ өргөжүүлэх, хувьдаа баяжих, эрх мэдлийг мафи сүлжээ үүсгэхэд ашигладаг увайгүй үйлдлийн дэвсгэр болгосон нь туйлын харамсалтай.

Тогоо нь уруугаа харсан ийм байдалд шударга ёсыг сахиж, хууль дүрмээрээ асуудалд хандаж, үндэстнийхээ алс ирээдүйд санаа зовниж, бодит алхам хийсэн нь эргээд өөрсөд дээрээ шийтгэл хүлээдэг шорон гянданд хоригдох, шийдвэр гаргалтын хохирол амсацгаадаг болжээ. Ардчиллын хамгийн эрүүл, дархлаа сонгууль хүртэл хуйвалдаан, мөнгө, хууран мэхлэлт дээр тогтох болж, шударгаар үнэнийг ярьсан болгонд шүүхийн тогтоолтой үгүйгээр баривчлагдах өдөр хүлээгддэг болчхов уу?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Ядуучуудад ээлгүй, баячуудад нааштай сонгуулийн тогтолцоо. [103.57.93.83] 2024-03-21 18:10:51

Ядуу юмнууд угийн УИХ-д сонгогдохгүй. Дунд зэргийн хувийн хөрөнгөтэй хүн одоогийн томорчихсон тойргоос сонгогдохгүйдээ. Дунд зэргийн хөрөнгөтэй баагий намынхаа хөрөнгөөр сонгогдож болох л юм. Харин баячууд бол өөрийнхөө хөрөнгөөр шууд сонгогдно. Гол нь баячууд УИХ-ын гишүүн болоё гэж хүсэх л хэрэгтэй.

Зочин [202.9.46.186] 2024-03-21 14:37:25

Одоо л ард түмэн минь эдгээр идэж ууж ханаж цаддаггүй луйварчдад битгий саналаа өгөөрэй.

Зочин [202.72.243.182] 2024-03-21 13:34:56

хэн шударга нь шийтгэгдээд хэн шунахай нь ял завшив даа ӨӨрсдөө шалгагдаад шийтгэгдээд ирэхээрээр л нэг их шударга ёс алдагдлаа гээд байдаг юм уу

Зочин [103.212.116.200] 2024-03-21 10:36:48

өмхий амт Хүрэлбаатар, Чойжилсүрэн, Энхамгалангууд, Болорчулуун, Мөнхоргил, сү батболд, ананбазар мэийн хулгайчид төрөөс зайлаагүй цагт монгол улсын төр хулгайчдын гарт сөхөрсөөр байх болно

Зочин [66.181.189.159] 2024-03-21 09:13:18

ЭЛБЭГДОРЖИЙН ХОНГИЛЫН ШҮҮХ ТОГТОЛЦООГООРОО БОДИТОЙ БАТ БЭХ ОРШИН БАЙГАА ЦАГТ ЯМАР ЭЛЭНЦГИЙНХ НЬ ШУДАРГА ЁС БАЙХАВ ДЭЭ

Зочин [203.23.199.2] 2024-03-21 08:56:09

Энэ ч ёстой үнэн шүү Хамгийн гол нь УИХ-д бизнесийн хамааралтай хүмүүс сонгогддог л байгаа юм


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.