Хүрэн баавгай, халиун буга зэрэг ховор амьтдын эд эрхтнийг худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Монгол орны ховор амьтдын эд эрхтнийг худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлснийг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Халиун бугын нэг ширхэг нойтон арьс, хүрэн баавгайн хоёр ширхэг арьсыг худалдан борлуулах зорилготой авч явсан хууль бус үйлдлийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид өчигдөр илрүүлсэн байна.

Тодруулбал

  • Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо "Шинэ зам"-ын ойролцоо сэжигтэй эд зүйл тээвэрлэж явсан автомашинд үзлэг шалгалт хийхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн халиун бугын нойтон арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор авч явсан.
  • Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Барс-2" худалдааны төвд Монгол улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн хоёр ширхэг хүрэн баавгайн арьс худалдан борлуулах зорилготой авч явж байсан гэх үйлдлүүдийг илрүүлэн тухайн амьтдын арьсыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 12,700,000 төгрөгөөр, хүрэн баавгайг 12,450,000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд Амьтны тухай хуулийн 37.2-д Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж төлүүлнэ гэж заасан байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.