Ж.Эрхэмбаатар: Орон нутгийн иргэд нам орбитын хиймэл дагуулаас интернэт авах боломж нээгдэж байна

Aдмин / Нийгэм

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус хуулийн төслийн талаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ "Харилцаа холбооны тухай хууль бол цахим хөгжлийн салбар, олон нийтийн, өргөн нэвтрүүлгийн телевизтэй холбогдолтой харилцаанд нөлөөлдөг манай салбарын үндсэн хууль юм. Энэ хуулийг боловсронгуй болгох зорилгоор Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан бүтэн жил ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийлээ. Хэрэгжилтийн үнэлгээгээр зарим нэгэн заалт хоорондоо зөрчилтэй, хийдэлтэй, хэрэгжээгүй гэх дүгнэлт гарсан.

Нөгөө талаар эрх ашиг нь хөндөгддөг, энэ салбарт хөрөнгө оруулалт хийсэн, тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс санал авлаа. Эдгээр аж ахуйн нэгжийн зарим нэг заалтад өөрчлөлт оруулах эрх зөрчилтэй байна.

Ялангуяа зөвшөөрлийн хуулийг дагаад зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлага хугацааг уртасгах, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар татан буугдаад салбарын яамд ирсэнтэй холбоотойгоор салбарт хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтыг давхардал хийдэл гарч байна гэх гомдол санал ирсэн. Тиймээс бид Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж буй" гэдгийг хэллээ.

"Иргэдийн интернэт хэрэглээний ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах нь чухал"

Үргэлжлүүлэн "Бид хуулийн төслөөрөө шийдвэрлэх хэрэгтэй дараах зорилтыг тавилаа.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь энэ салбарыг зохицуулалтаар хангадаг, тусгай зөвшөөрөл өгдөг гол байгууллага. Энэ байгууллагын хараат бус бие даасан, мэргэшсэн байдлыг хангах нь хуулийн гол зорилт.

Даргад ямар шаардлага тавих, гишүүдийг хэрхэн яаж сонгох, магадгүй нээлттэй сонгон шалгаруулалтаар хуульд заасан шаардлагыг хангавал иргэнийг нэр дэвшүүлээд зохицуулах хорооны гишүүнд өрсөлдүүлэх бололцоог нээж өгөх томьёоллууд яригдаж байна.

Түүнчлэн Засгийн газраас нийгмийн харилцааг журмаар зохицуулах гэхээс илүү хуулиар зохицуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд салбартаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журамд мониторинг хийлээ.

Дараагийн чухал өөрчлөлт бол мэргэжлийн хяналтын салбарын хяналтыг давхардуулахгүй байх, эрсдэлд үндэслэсэн хяналтыг хэрэгжүүлэх, эргээд салбарынхаа дэд бүтэц шилэн кабелийг, харилцаа холбооны байгууламжийг бусдын сөрөг үйлчлэлээс хамгаалах эрх хэмжээг оруулж өгснөөр дэд бүтцээ хамгаалах боломжийг нээж өгнө.

Хамгийн чухал зорилт бол

  • Орон нутаг дахь харилцаа холбооны болон бусад шилэн кабел татах
  • Хөдөө интернэтийн үйлчилгээ авах дэд бүтцийг анхаарах
  • Үүргийн сангийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх, ямар дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх үү гэдгийг энэ хуулийн зохицуулалтаар хөндөж байна.

Өргөн уудам нутагт сийрэг оршин суудаг нөхцөл байдлаас шалтгаалан дэд бүтэц өндөр өртгөөр хүрдэг. Мэдээлэл технологийн салбар хөгжсөний хэрээр нам орбитын хиймэл дагуулаас интернэт авахаас эхлүүлээд боломжууд нээгдэж байгаа. Нөгөөтээгүүр иргэдийн интернэт хэрэглээний ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах нь чухал" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-03-21 16:49:08

дарваанаа ...................


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.