Метроноос наана Нийслэл хот шар усны үер, лаг шаварт живэх шахжээ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын гэр хорооллыг гудамжнуудаар их цасны шар ус нэлийж, дагтаршиж үнс холилдон бохирт идэгдсэн хөрс лаглайж шавартан эвгүй үнэр ханхалж зуны үргэлжилсэн борооноос илүүгээр хот тэр чигтээ норжээ. Цасны асар их ус хөрс рүү шингэж дэвтээн зарим гуу жалгаар үерлэн урсаж, газрын хөрс нэлдээ ус шүүрч байна. Орон сууц барилга байгууламжуудын хундаам руу ус нэвтэрч хазайлт өгөх, стандартын шаардлага хангахгүй нь нурах аюул ч бий. Дөрвөн өндөр уулын дундах хөндий, голын ай савд газар метроны төсөл хэрэгжих найдлага хэр байгааг нарийн тооцоолол, судалгааны үндсэн дээр тогтоох болов уу.

2013 оны Улаанбаатар хотод метро барих судалгаанаас харахад зардал нь асар их буюу 2057 он хүртэл үр ашгаа өгөх нь бүү хэл байнга алдагдалтай ажиллаж, эдийн засагт хор хохирол учруулахаар байгаа гэх эл төслийг барьж байгуулахад шинэчилсэн судалгааны дүгнэлт,тайлан шаардлагатай нь ойлгомжтой..

Метро бариад түгжрэлийг шийдье гэж бодоход цасны шар ус,лаг шаварт шигдэж буйгаа хүртэл шийдээгүй хотын цалгар шаазгай байдлаас харахад чухам ямар үр дагавар гарахыг таашгүй. Метроны хонгил руу өвөл зунгүй ус урсаж, цэвдэг , хөлдөлт гэсэлтийн нөлөөгөөр байнга хөрсний байдал өөрчлөгдөх тооцооллыг маш сайн нарийвчилж, зарцуулагдах эрчим хүчний хангамжийг хүртэл шинээр дэд бүтэцжүүлэх болов уу?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

zochin [192.82.92.126] 2024-03-23 13:21:18

zaaval bairnii urdchilgaa gehgvi ene olon bair barichaad hvmvvstee huvi lizing hiigeed zaehad ydag bn aa

Шар ус бол баячуудад сонирхолтой биш. [66.181.160.84] 2024-03-22 18:35:03

Шар усны үер гэх ядуусын зовлон ч яамай байнаа. Баячуудын сонирхолыг татаж байгаа асуудал бол метроны хөрөнгө оруулалт байна. Үүнд их ч мөнгө зарагдна, баячуудад унац ихтэй. Үүний тухай бол тэд их ярина шүү. Кх! Тэрнээс биш хэдэн километр үеийн далан, хашлага бол яршиг л байна.

Зочин [66.181.181.208] 2024-03-22 15:31:43

Дарханы замаа барих гэж хэдэн жил боллоодоо бип метро гоо барьж дуусаагүй байхад дэлхий соронзон галт тэргээр шийдээд дроноор нисдэг болох байхдаа Одлл энд мянга бичээд метроны асуудал нэгэнт хөдөлсөн байхоо

Зочин [133.159.119.215] 2024-03-22 14:05:06

Дээгүүрээ л зам гүүрээ тавих хэрэгтэй. Метро барих чинь манайх шиг усны төвшин өндөртэй газар маш их мөнгө орохоос гадна ашигтай ажиллах нь эргэлзээтэй.

ЗОЧИН [202.9.40.149] 2024-03-22 10:50:25

МЕТРО ХЭРЭГГҮЙ. ТӨВИЙН 5-6 УУЛЗВАРАА ШИНЭЧИЛ, ПРИУС УНАСАН ТЭНЭГҮҮДИЙГ АЖЛИЙН БАЙРТАА БОЛГОЧИХ ТЭГЭЭД Л БОЛЛОО.

Зочин [59.153.113.204] 2024-03-22 08:59:00

Аль алийг нь л хийх байх даа, хооронд уях гээд яахав дээ. Метроны ажилд их мөнгөний шунал бүү оруулаарай, хотын даргаа. Заавал амжилттай хийх ёстой шүү

Зочин [103.212.116.239] 2024-03-22 09:15:37

Гоё сэтгэгдэл байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.