Зуслангийн бүс дэх ус их тогтдог байршлуудад өрөмдлөг хийж усны хаялга суурилуулна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Чингэлтэй дүүргийн удирдлагууд зуслангийн бүс дэх шар усны үер буух эрсдэлтэй, ус их тогтдог байршлуудад ажиллалаа. Тодруулбал, тус дүүргийн 19 дүгээр хороо буюу Ар согоот, ерөнхий боловсролын 117 дугаар сургууль орчмын авто зам ус зайлуулах шугам, хаялгагүйн улмаас байнга ус тогтож, авто болон явган хүний замд эвдрэл ихээр үүсэж байгаа юм. Иймд тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулахаар төлөвлөж буйг Хотын дарга хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотын хатуу хучилттай 1250 км орчим авто замын 216 км нь усны хаялгатай, үлдсэнд нь байхгүй. Тиймээс хамгийн их ус тогтдог байршлуудад эргэлтэт өрөмдлөг хийж усны хаялга суурилуулах шийдэл гарган, Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажлын даалгаврыг боловсруулж байна. Нэгэнт шар усны үерийн эрсдэл бий болчихсон тул цаг алдалгүйгээр энэ долоо хоногийн амралтын өдрөөс эхлэн өрөмдөж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Ус зайлуулах худгийг мөн хийнэ. Усны хаялга, ус зайлуулах худаг хийчихвэл авто болон явган замын насжилт уртсаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад үүсэхгүй болно.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Батсүмбэрэл:

-Өнгөрсөн хоёр жилд хур тунадас их орж, үерийн эрсдэл нэмэгдсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 150-200 айлд, энэ он гараад 76 айлд үерийн эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдлийг давтамжтайгаар хүргүүлсэн. Заасан хугацаанд нүүгээгүй тохиолдолд тухайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд албадан нүүлгэхээс өөр аргагүй хэмээв.


Сэтгэгдэл

Зочин [133.159.119.215] 2024-03-22 14:00:58

Шарга морьтын эхээс эх авдаг горхины ойр орчимд өгсөн газруудыг чөлөөлж горхийг боож хаасан газруудыг нээж чөлөөтөй урсггах иргэд хүүхдүүд горхин дээр чөлөөтэй очих боломжийг бүрдүүлж өгөхийг хотын даргад уламжилья. Горхины урсгалыг хааснаас жил бүр шар усны үерт автаж байна. Гол горхины эрэг ойр хавьд газар олгохгүй гэсэн хууль ч байдаг. Зусоангийн ерөнхий төлөвлөгөөг чадвартай компаниар хийлгэхгүй бол чадваргүй компани хийж байгаагаас олон асуудал үүсч байна.

Зочин [202.126.88.110] 2024-03-22 12:09:01

Мэргэжлийн хүмүүс арга хэмжээ авах нь зйтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.