Хоёрдугаар шатанд шалгарсан компани Улаанбаатарт метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хоёр үе шаттай зохион байгуулж байна.

Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр сонирхогч этгээдээс ирүүлсэн техникийн саналыг хүлээн авч дууссан бөгөөд одоогоор техникийн шийдлийг судалж, тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалтад оролцох саналаа ирүүлсэн 20 компанид хоёрдугаар үе шатанд оролцох урилгыг хүргүүлнэ.

зураг

Хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтад шалгарсан компани нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм.

Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлж, төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэж ажиллана хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.40] 2024-03-25 14:13:46

ккк.. НЕПАЛ КОМПАНИ ШАЛГАРСАН ГЭЖ БАЙГАА БИЗ .ККК

Зочин [103.161.242.122] 2024-03-25 08:02:39

Бодь Интернэшнэл ээр хийлэх нь зөв дөө. Буух эзэн буцах хаягтай. Үлдэцтэй.

1 [66.181.180.238] 2024-03-24 23:22:37

МОНГОЛ БОЛ ЦАВЧАА.

ЗОЧИН [139.5.216.145] 2024-03-24 09:26:17

ХЯТАД,ЯПОН,СОЛОНГОС,ГЕРМАНЫ КОМПАНУУДААС /БОЛОМЖТОЙГ ДАРААЛЛААР БИЧИВ/ СОНГОХ ХЭРЭГТЭЙ. БУСАД НЬ ЯЛАНГУЯА МОНГОЛ,ЭНЭТХЭГ, ОРОСЫНХ НЭМЭРГҮЙ ДЭЭ. ИХЭНХ НЬ ЧАДВАРГҮЙ, МӨНГӨНИЙ ТӨЛӨӨХ КОМПАНУУД БНА.

Zovhin [109.8.223.223] 2024-03-24 02:53:14

Oros hytad enetheg gej tenegtehgui bgaa busad uls bolonoo

Japan [202.126.88.130] 2024-03-23 10:00:12

Япон орж ирэхгүйэ, яагаад гэвэл манай эдийн засаг тогтворгүй байнга үнийн өсөлттэй, хээл хахууль авилгал ихтэй төсөл хэрэгжүүлэхэд үнэхээр хэцүү гээд манай төслийхөн буцсандаа

зочин [103.57.95.170] 2024-03-22 22:43:30

УБ-т метро яг баригдах юм бол ЯПОНЧУУД ХИЙГЭЭСЭЙ, НАРНЫ ЗАМ ШИГ, НАРНЫ ГҮҮР ШИГ, НИССАН АВТОБУС ШИГ ЧАНАРТАЙ, УРТ НАСТАЙ БАЙГУУЛАМЖ ХИЙЖ ӨГНӨ ШҮҮ ДЭЭ. .

Зочин [103.57.92.40] 2024-03-23 14:32:15

Харин тиймээ

nyambakter komunist lalar shaaj bga shu ene songuuliar bugdiin gargaj hayahgui bol hois korea shu [139.5.219.191] 2024-03-22 20:13:39

manii komunist luivarchidiig bugdiin zailuul hamtarch ajildag archilaliin ner barisan bugsuu zardan lalruud chin mun adil udahgui ug heleh erthgui bolloo shu ta nar 1 lag udirdagch garch ireesei geed bhiin garch irsen ch ene pizda nar niileed hereg tohood alaad yaj ch magadgui nudee uhahaas butsahgui bolson 60,70,80 onii guilgachin luivarchin setgehuitei pizda nar shu

иргэн [103.57.94.104] 2024-03-22 19:01:12

ганцхан шугамтай тэрнийх нь зургаахан км газар доогуур , тэгэхээр түгжрэл буурна гэж байхгуй

zochin99 [66.181.186.167] 2024-03-22 13:04:23

333 тэрбум төгрөгөөр ганц буудлыг барьж чадах болов уу? Гүний ажил ч хэцүү шдээ!

зочин [202.5.199.252] 2024-03-22 12:36:58

Бүү мөрөөд одоо та нарт ХУУРТАХГҮЙ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.