Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт бүх нийтээрээ АМАРНА

Aдмин / Нийгэм

Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэснээр "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амарна. Дүйчин гэдэг нь бурхны бодь хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдөр болохыг толь бичигт тайлбарлажээ.

Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна.

Манай улс Бурхан багшийн их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг 2019 онд нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилжээ. Ингэснээр ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байх болно гэж үзсэн байна.

Хуульд зааснаар "нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг нэрлэдэг бол "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр" гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийг


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-03-25 20:38:08

шарын шашинаа, Зонховын шашнаа хаяад Бурханы шашныг утгаар нь ойлгож хэрэгжүүл.

Зочин [66.214.13.67] 2024-03-24 13:28:02

Teneglel

За [202.131.226.197] 2024-03-22 15:48:01

БОЛИОРОЙ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Зочин [66.181.176.101] 2024-03-22 21:28:34

Утаагаа эсэргүүц мал минь

зочин [202.131.226.197] 2024-03-22 15:44:40

За болиорой 6 сард дүйцсэн гээд бас амралтын өдөр болгосон амрахгүй шүү

irgen [202.9.40.229] 2024-03-22 15:09:36

8 jil hudlaa.ard tumend ymarch ashiggui huuli.batalj 20 say.sayar tsusallaa.Burhan bagshiig shuteed hugjsen n haana bn.Ouynhorol 20 say butsaaj egeed.naad erguu huulia tsutsal.Bayr naadmiin huuliin orond hulgaichuud.Esuusiin sumd olgoson gazraa huraana gj huuli gargaad huraaj av.Ajilgui.mungegui ard tumniig bayr .naadam shou tsengeeneer tolgoi ugaah uom Tsaana daalgavartai iim uom hj bga.Burhani huulia tsutsal.Shurdeg 1 n eeree shutne biz.

Tsentsuun [66.181.161.235] 2024-03-22 12:38:29

Pb-gaa oruulaarai

Zochin [202.55.188.42] 2024-03-22 12:33:15

Mash chuhal bayar shu. Ger bul hairtai buhendee setgel gargaj uhaaral nemeh odor.

иргэн Б [202.55.183.178] 2024-03-22 12:24:07

Энэ тэнэг амралтын өдрийг цуцлах хэрэгтэй. Ажил төрлөө бодмоор юм. Наадмын амралт ч гэсэн тав хоног байдаг нь хэтэрсэн.

Зочин [202.55.188.42] 2024-03-22 12:34:52

Битгий тэнэгтээд бай. Олон хүнд хэрэгцээтэй чухал өдөр.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.