Туркийн Төв банк бодлогын хүүгээ 50 хувьд хүргэж өсгөжээ

Aдмин / Гадаад мэдээ

Туркийн Төв банк гуравдугаар сарын 21-нд буюу өчигдөр бодлогын хүүгээ 500 суурь нэгжээр нэмэгдүүлж, 50 хувьд хүргэх шийдвэр гаргажээ. Тус банк энэ шийдвэрээ инфляц өссөнтэй холбон тайлбарлаад "сар тутмын суурь инфляц мэдэгдэхүйц, тогтвортой буурах хүртэл мөнгөний хатуу бодлого баримтална" гэж мэдэгдсэн байна.

Хоёрдугаар сард Туркийн хэрэглээний үнэ 67 хувиар өсөж, шинжээчдийн хүлээлтээс давсан байна. Үнийн өсөлтийн улмаас айл өрхүүд хоол хүнс, түрээс, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийг төлөхөд улам хэцүү болж байгаа ажээ.

Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бол инфляцыг тогтоон барихын тулд зээлийн хүүг бууруулахад чиглэсэн уламжлалт бус эдийн засгийн бодлогыг дэмжигч юм. Эдийн засгийн талаарх уламжлалт үзэл санаатай зөрчилддөг энэ бодлого нь инфляцыг улам дэвэргэж, валютын хомсдолд хүргэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.