ХҮНИЙ ЭРХИЙГ ХӨСӨРДҮҮЛЭХ ХҮНЛЭГ БУС ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ХЭТ ДУРААРАА АВИР

Aдмин / Нийгэм

Арав хорин хүн амь насаа нэг өдөрт алдаж, шударга үнэнийг илчилсэн бүхэнд шоронгийн хаалга тачигнасан элдэв үймээнтэй эмгэнэлтэй цаг үе ирж, ороо бусгаа нийгмийн золиосонд олон хүн амьдралаараа хохирч байна. Төр засаг гэдэг ард түмнийг амгалан тайван, айх айдасгүй, идэх хоолтой өмсөх хувцастай, үр хүүхдээ өсгөн бойжуулах, хөлийг нь дөрөөнд хүргэх боломжийг олгодог үйлчилгээний байгууллага.

Гэтэл эрх ямба нь хэтэрч, эцсээ хүртэл дарангуйлах хүсэлтэй эрээ цээргүй өлөн бүлэглэлийн хар сүүдэр манай нийгмийг нөмөрсөн цагаас өрх гэр болгонд өөрийн гэсэн том жижиг асуудал хөвөрч, өтгөсөө үдэж, нялхсаа угтах эгэл жирийн амьдралын хэмнэл ч жирийн бус жигтэй, жихүүдэстэй болов.

Хэн нэг улс төрчийн нөлөөнд орж харийн коминтерн шиг аашилдаг хууль хяналттай ч болсон уу? Эрх ямбатай нь улс орноо зарж, эгэл жирийн ард түмэн үнэ цэнтэй бүхнээ барьцаанд тавиад ч маргаашийн найдвар маш муу.

Өр ширтэй, өлөн ходоодтой, өөдрөг хүсэл мөрөөдлөөс цаашгүй нэгэн хэвийн, нийтээрээ ядуу улс орон болов. Төрийн суудлыг наймаалцаж, түмний зовлонгоор зоолж сурсан засгийн эрхийг зайдалсан замбараагүй дээрэмчдийн бүлэглэл биднийг Манжийн дарлал шиг талхихад учир мэдэхгүй энхрий нялх үрсээ дахин яаж ийм гэрэл гэгээгүй нийгэмд хүн болгоно доо гэхээс элэг эмтэрнэ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.37] 2024-03-28 18:33:54

М.а.н.энэ.хүнд.их.юм.өгч.дээ.

Зочин [103.71.101.122] 2024-03-27 20:42:18

ХҮНИЙ ЭРХ ХЭТЭРСЭНҮҮ ГЭХЭЭС БАГАДААГҮЙ.

Зочин [66.181.161.83] 2024-03-27 18:16:14

Хар массыг төр засгын эсрэг турхирдаг хүнии хиисэн бүхнииг харлуулж элдэв худал мэдээллээр сошиалыг дүүргэдэг хэрэгүүд нь ар араасаа илрээд ирэхээр амь тэмцэж байгаа мөнгөтэй асар том бүлэглэлүүд байна Тэд нарт үйлчилдэг мэдээллиин сайтууд ч зөндөө болжАрд түмэн энэ хүмүүсииг ялгаж салгах ухаантай болсон гэдэгт найдаж байна

Зочин [202.126.91.79] 2024-03-27 13:17:02

30 ГАРАН жил хоноцын сэтгэлээр. үдлээд буцдаг байсан сөрөнхийлөгч, ерөнхий сайд нарыг үнэхээр муухай хүмүүс шүү. Одоо МАН-ЫГ дахин сонгожэхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх шаардлагатай

Зочин [202.126.91.79] 2024-03-27 13:09:38

МАН МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ. МАН МАШ ХҮНД СОРИЛТЫГ АРД ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТРАН ЭРСДЭЛ БАГАТАЙ ДАВЖ ГАРСАНД БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. КОВИД ГЭЖ АЮУЛТ МАНГАСААС СҮРГЭЭ АВААЛ ГАРЛАА КОВИДЫН 2 ЖИЛ гаран мөн ч их зовлоо доо ОДООНООС Л САЙХАН БОЛЖ БАЙНА ШҮҮ. ЕРӨНХИЙЛӨГЧ, МААНЬ АЛСААС НЬ САЙХАН ХУМИЖ МОНГОЛ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ гэж хичээн зүтгэж Байгаа САЙХАН НҮД, СӨЙХАН СЭТГЭЛ, САЙХАН МЭДРЭМТЭНГҮҮД МИНЬ ОЛЖ ХАРЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯГ Л АЙЛ ГЭРИЙН ЭЗЭН ШИГ, ЯГ Л ХҮҮХДИЙН ААВ ШИГ, ЯГ Л УЛСЫН ЭЗЭН ШИГ, ЯГ Л ЖИНХЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГ АЖИЛЛАЖ БАЙГААД МАШ ИХ БАЯРЛАДАГ ШҮҮ. ОДОО ЦАГААН АЛТ ГЭЖ ТӨСӨЛ МОНГОЛЫГ ДЭЛХИЙД ГАРГАЛАА ЯМАР САЙХАН ЮМ БЭ, ГУРИЛАА, НОГООГОО, БУДААГАА, ДАВСАА, ГЭЭД ХИЙЖ БОЛОХ БҮХИЙ Л ЗҮЙЛИЙГ МОНГОЛЧУУДААР ӨӨРСДӨӨ НЬ ХИЙЛГЭХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА ҮНЭХЭЭР БАХАРХУУШТАЙ. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙ САЙД МААНЬ Ч СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГААД ҮНЭХЭЭР СААШААЛТАЙ БАЙНА ШҮҮ. ОДОО МИНИЙ ЭХ ОРОН ХӨГЖИЖ АРД ИРГЭДИЙН АМЬЖИРГАА ДЭЭШЛЭХ НЬ

зочин [66.181.185.134] 2024-03-27 12:43:07

Дэг журамд захирагдах дургүй дураа аашилж доромжлох гүтгэх хулгай луйвар хийх худал хэлэх эрх чөлөөг эрхэмлэдэг шудрага үнэнийг үзэн ядагч дүр эсгэгч энэрэнгүй бус нийгэм Монголчуудыг араатнаас дор болгож бна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.