Хөшигийн хөндийн хурдны зам дээр гарсан осолд өртсөн нэг иргэний биеийн байдал хүнд байна

Aдмин / Нийгэм

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарсан. Ослын улмаас 14 иргэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн/ГССҮТ/ яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн иржээ.

Тодруулбал Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто замын осолд өртсөн гурван иргэний хоёр нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан бол, нэг иргэн тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замын осолд өртсөн нийт 11 иргэнээс ес нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцжээ.

Харин хоёр иргэн тус төвийн эрчимт эмчилгээний тасаг болон толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Тэдний биеийн байдлын талаар "Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй иргэний биеийн байдал хүнд байгаа бол толгойн мэс заслын тасагт хэвтсэн үйлчлүүлэгч нь гавал тархи, нүүрний нийлмэл гэмтлийн оноштойгоор тусламж үйлчилгээ авч байна" хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.