Барилгын ажилтны тарифт цалингийн жишгийг өсгөж, шинэчлэхээр боллоо

Aдмин / Нийгэм

Улсын төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөлөл өчигдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нартай уулзлаа. Компанийн төлөөллүүд “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг” зах зээлийн тарифаас 2 дахин бага буюу 2009 оны тарифаар явж байгаагаас алдагдал хүлээж, цаашид ажлаа явуулах боломжгүйд хүрч байгаагаа мэдэгдэж, цалингийн жишгийг шинэчилж, 2019 оны тарифаар тооцохыг хүслээ.

Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нар улсын төсвөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн ажилчид зах зээлийн жишиг үнэлгээнээс хэт доогуур цалинжиж, улсын захиалгатай ажлууд удааширч, гацаж буй асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, хамтарсан тушаал гаргаж, цалингийн зөрүүг арилгах шийдвэрт хүрлээ.

Хоёр сайдын хамтарсан тушаал гарснаар барилгачид 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойших ажлаа шинэчилсэн тарифаар тооцуулах боломж бүрдэнэ.

Энэхүү шийдвэр зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй барилгын компаниудад хамаарна. Цалингийн зөрүүг олгох санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт тусгуулж хэрэгжүүлнэ гэж БХБЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.