ШҮД, АМНЫ ХӨНДИЙГӨӨ ЭРҮҮЛ БАЙЛГАХ НЬ ХҮҮХЭД ЭРҮҮЛ ӨСӨХ, УРТ НАСЛАХ ГОЛ ҮНДЭС

Aдмин / Нийгэм

Амны хөндий бол чийгтэй, нойтон, далд, харанхуй орчин. Эрүүл хүний амны хөндийд дунджаар сайн, муу 5-6 тэрбум бактери хоорондоо зохицон амьдарч байдаг. Тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалж тэр бактерийн тооны харьцаа өөрчлөгддөг. Амны хөндийн эрүүл ахуй муу бол өвчин үүсгэдэг муу бактери давамгайлж хүчтэй болдог. Тиймээс хүмүүст үргэлж амны хөндийгөө эрүүл байлга, шүдээ сайн угаа гэж зөвлөдөг. Муу нян бактери өссөний улмаас шүдний цоорол, тулгуур эдийн үрэвсэл зэрэг олон асуудлууд үүсдэг. Тэр үед нь шүдний эмчид хандаж эмчлүүлэх ёстой.

Харин шүд, амны хөндийн эрүүл ахуйгаа үл анхаарвал эргээд суурь олон өвчлөл үүсэх шалтгаан болдог учраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол бид өөрсдөө болон үр хүүхдэдээ амны хөндий, шүдээ цэвэр, эрүүл байлгах дадал хэвшлийг бий болгох. Амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн боловч шүд угаалт, арчилгаа хангалтгүй байвал шүд цоорох өвчлөл дахин үүснэ.

Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл ахуй, хоол хүнсний хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй.

Жишээлбэл, нялх хүүхдийн амыг буцалсан усаар цэвэрлэж дасгасны дараа аажмаар насанд нь тохирсон сойз, оог хэрэглэж цэвэрлэнэ. Хүүхэд томрох тусам насны ангилалд тохирсон шүд цэвэрлэгээний бүтээгдэхүүн нь өөрчлөгддөг. Тиймээс тохирсон бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Шүдний гажгийн хувьд энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална. Буруу хооллолт буюу мах идэхгүй, зөөлөн гурилан бүтээгдэхүүн, чихэр зэргийг их хэрэглэж, хатуу хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэснээс үүдэлтэй. Мөн шүдээ хавирах, хуруугаа хөхөх, эрүүгээ тулж суух зэрэг буруу зуршлууд нөлөөлдөг. Хүүхдээ эрхлүүлж, хайрлах нэрээр хортой, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, амны хөндийн, шүдний бохирдол, цоорол, өвчлөлийн эх үүсвэр болсон чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг голлон хэрэглэснээр бид өөрсдөө хүүхдээ хорлож буй хэрэг ажээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.