Улс орны дампуу байдлын золиосонд тангараг өргөсөн алба хаагчид алтан амиа өргөсөөр

Aдмин / Нийгэм

Манай улсад стандарт норматив, хуул дүрэм журам хэрэгждэггүй шахам. Гал сөнөөгчид улаан гараараа түймэр лүү шургалж запас амьтай мэт орчин нөхцөлд ажилладаг. Гэтэл бусад улс оронд гал унтраагуур бэ робот төхөөрөмжөөр аюулын эсрэг ажилладаг. Монголд бол тэтгэвэрт гарсан гал сөнөөгчөө аюул руу түлхэж амийг нь авч байна. Ковидын оргил үед хэчнээн эмч манай орчин нөхцөлийн шалтгаанаар амь насаа алдаж эрүүл мэндээрээ хохирсон бэ гэдэг тоо баримт алга. Тангаргаа өргөсөн л бол төмөр биетэй бус.

Тэд ч гэсэн хүн. Ар гэр, амьдрал ахуйтай, үр хүүхдийнхээ хань ижлийнхээ хувьд амь явах шалтгаан нь байж таараа. Хаа хаанаа хариуцлагагүйн зудад байнга нэрвэгдэж аюул ослын үеийн дүрэм журам ч хангалтгүй, орчин нөхцөл ч хоцрогдсон.

Даргын бараг ховорхон суудаг яам тамгын өрөөний сандал ширээг солиход өч төчнөөн зардал чирэгдэл учруулдаг мөртлөө яагаад онцгой чухал салбарын төсвийг нэмээд асуудлыг шийдэхэд өгчих бололцоогүй байна вэ?

Эсвэл хуваарилсан төсөв хуудуутай замаар бас ордог уу? Алба хаагчдын хэчнээн амиар асуудлын суурийг арилгах ёстой вэ? Асуулт олон ч шийдэл байхгүй. Төслийг мөнгийг хэрэггүй зүйлд үрэн тараг хийдэг асуудлыг нэг мөр эрс шинэчилж оновчтой үр ашигтай, нэн тэргүүний зорилтуудыг тодорхой болгох ёстой. Үүний дараа албаныхны ажиллах хууль журам, орчин нөхцөлд бодитой өөрчлөлт оруулж хүндээ чиглэсэн шийдвэрийг гаргадаг болох сон.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.63] 2024-04-10 19:43:35

Буруу харж. УЛС ОРНЫ ДАМПУУ БИШ...Харин Хүрэлсүхийн хулгайн найз ОБГ н гэгчийн даргаар байгаад байна

Зочин [59.153.112.150] 2024-04-10 15:49:49

Яанаа монгол хүний амь ямар ч үнэгүй нохой шиг үхдэг болжээ хөөрхий

Зочин [202.126.89.132] 2024-04-10 14:50:37

төсөв бага байна гээд байхад нь улсаас нэмээд өгчиж болдоггүй юм уу? техник хэрэгслээ шинэчлээч. өндөр барилгад зориулсан техникүүд аваач. гал сөнөөгч болохын тулд өрсөлдөхүйц цалин өгөөч. амиараа хүн хамгаалж байгаа хүмүүст мөнгө битгий харамлаач. ууж идэх дуулж хуурдсан аялал зугаалганы яаманд мөнгө нэмчихээд онцгойгоо орхисныг ойлгох ухаан хайрлаач. эсвэл яамны дарга нь төсвөө нэмэгдүүлж чадахгүй муу юм байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.