115 дугаар сургууль хүртэл барих замын нөлөөллийн бүсэд орсон нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв

Aдмин / Нийгэм

Хан-Уул дүүрэгт байрладаг Орхон их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх 200 гаруй метр замын нөлөөллийн бүсэд өртсөн газрыг чөлөөлөх, үйлдвэрийн байрны гадна талын нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан төмрийн хог, төмөр эдлэлийг нүүлгэн шилжүүлж, тус талбайг чөлөөлөхийг компанийн удирдлагуудад нийслэлийн зүгээс өнгөрсөн гуравдугаар сард тавьжээ.

Тэгвэл өчигдөр Ээрмэл буюу “Ариг гал” компани нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, хураасан төмөр эдлэлийг нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар тус компанийн төлөөлөл замын асуудлаар дахин нийслэлийн Засаг даргатай уулзаж, газар чөлөөлөлтийн асуудлаар зөвшилцөхөөр болжээ.

Уг замын өртөг төсөвт суугаад хоёр жил орчим болсон бөгөөд газар чөлөөлөөгүйн улмаас бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байна. Зам ашиглалтад орсноор 115 дугаар сургууль, Улаанбаатар сувилал чиглэлд хойноосоо шууд орох боломж бүрдэж, Чингисийн өргөн чөлөө, үйлдвэр комбинатын замын ачаалал буурна гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Иргэн [66.181.179.13] 2024-04-11 10:53:15

Хүүхдүүд нь гадна тоглох талбай,цэцэрлэг сургууль байдаггүй Монгол улс. Ногоон байгууламж байхгүй,Замын ус зайлуулах шугам байхгүй учраас тавьсан замууд нь дахин дахин эвдэрнэ.

Б [43.242.243.229] 2024-04-10 23:49:17

Саяхан тв гарсан хэлүүлж ,зануулж ,сүрдүүлж байж л хийх юм даа тэр болтол тас гүрийгээстэй эхлээд том том пэд пэд гээд монгол зан юм даа .Өөрөөр ярьна шүү гэхээр л хиидэг .

Ха [66.181.181.178] 2024-04-10 22:04:02

Ардчилсан намын сайт юмуу ийм хөгийн зураг оруулж нтр

Иргэн [139.5.219.215] 2024-04-10 15:59:41

Нийтийн эзэмшлийн талбай гэж ямар хуулиар яаж зохицуулсан юм бэ. Сайн тайлбарлаад өгөөч

Зочин [192.82.92.153] 2024-04-10 13:55:13

Зургийн дараалал нь зүөв үү

Зочин [103.57.93.201] 2024-04-10 21:52:03

Зөвөө зөв урд нь байгаа л бол өмнө, хойно байгаа юм чинь дараа гэсэн үгшдээ...

Зочин [132.147.125.101] 2024-04-10 16:46:25

Bi yag tegej bodoj bailaa.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.