Дуусах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил илэрчээ

Aдмин / Нийгэм

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний автобусны буудалд байрлах 6 ТҮЦ-ийн үйл ажиллагаанд Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан, газар эзэмших болон ашиглах хууль ёсны гэрээгүй, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд илэрч, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллалаа.

Мөн Баянзүрх дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд дээрх ТҮЦ-ийг нүүлгэх, газар чөлөөлөх талаар албан бичиг хүргүүлэн ажилласан.

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 3.4.4-д зааснаар дүүргийн Засаг даргын захирамжаар баталсан байршил, тогтоосон бүсэд түргэн үйлчилгээний цэгийг байгуулан үйл ажиллагаа явуулж болох талаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.43] 2024-04-11 00:33:12

Гадна орчин нь гэж гамшгийн газар, өөрсдөөр нь цэвэрлүүл!!!

Zochin [202.126.91.142] 2024-04-10 17:15:16

Mergejliin daramtlagch avilgach naraa hagas bolon belen bolobsruulsan buteegdehuun zarj bga deer n gollon anhaarah heregtei yum bish uu

Зочин [66.181.186.180] 2024-04-10 13:47:24

Одоо энэ домог болсон сэжгийн түц үүдээ бүгдийг н хаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.