Хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил эхэллээ

Aдмин / Нийгэм

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нараар ахлуулсан таван Ажлын хэсгийг байгуулаад буй.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалангаар ахлуулсан гуравдугаар Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг эхлүүллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөө дагуух нэг талдаа 24.1 км нийт 48.2 км трасст хээрийн судалгаа хийнэ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ж.Энхжаргалан “Өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө дагуух хээрийн судалгааг нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамтран хийж эхэллээ. Тус судалгаагаар эдэлбэр газраасаа хэтрүүлэн барьсан хашаа хайс, барилгын өргөтгөл, авто зам болон явган хүний замын эвдрэл гэмтэл, суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц, гудамж талбайд үүссэн хур хог хаягдал, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг гэхчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй бүхий л төрлийн объектын мэдээллийг дэлгэрэнгүй гаргана. Хээрийн судалгаа дууссаны дараа холбогдох иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэх хуудас, зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авна” хэмээв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос эхэлж буй хээрийн судалгаанд манай байгууллага газрын зөрчил арилгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1-2 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөлт хийнэ. Ийнхүү албадан газар чөлөөлөлтөд гаргасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Манай байгууллага 200 гаруй албан хаагчтай тул нийслэлийн нутаг дэвсгэрт бүрэн хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс иргэд газартай холбоотой зөрчил, мэдээллийг Засгийн газрын 11-11 төв болон нийслэлийн зөрчил мэдээлэл хүлээн авах 310005 утсаар өгч, гомдол гаргах боломжтой. Бид гомдол мэдээллийн дагуу шаардлагатай шалгалтыг хийж, зөрчлийг арилгуулна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [126.36.206.241] 2024-04-12 09:36:36

Хотын төвийн орон сууцны барилгуудын 1 давхарт байрладаг өөрөөр хэлбэл зориулалтын бус байранд байрладаг хоолны газруудыг гаргах хэрэгтэй. Газ хэрэглэдэг аюултай.

Зочин [202.126.91.153] 2024-04-11 17:17:56

200 хүнтэй бж хүрэлцдэггүй ээ, арай ч дээ. Хайран мөнгө, мань мэтийн мөнгөөр тоглодог юм бна. Арай арай. Өглөө ирээд л жаахан бж бгаад л үдийн унд. Тэгсгээд тардаг. Арай арай. 200 хүн ажиллуулж чадахгүй бол зайлаач

Зочин [126.36.206.241] 2024-04-11 14:23:22

Хотын төвөөрөө арай метро тавих гэж байгаа юм биш биздээ. Баруун 4 замаас бөхийн Өргөө, 4- р дэлгүүрээс Төв номын сан хүртэл бараг машингүй орон зай ч байж болно шүү. Явган алхаад явчих боломжтой. Харин дээрх цэгүүдийг их тойруугаар холбосон чиглэл гаргахад л хангалттай. Яахав баруун 4 замаас зүүн 4 зам энэ 2 -ын хооронд явдаг, 4_р дэлгүүр номын сангийн хооронд л явдаг Чиглэл байж болох юм. Тэгвэл вагон болоод явж байдаг бас бөглөө үүсгэдэг төрөл бүрийн чиглэлийн автобуснууд байхгүй болно. Номын сангаас урагш чиглэлийн, баруун 4 замаас баруун чиглэлийн, 4-р дэлгүүрээс хойд чиглэлийн, зүүн 4 замаас зүүн чиглэлийн , уулын замаар баруунаас зүүн чиглэл нэвт явдаг маршрут гаргах боломжтой.

Зочин [103.168.34.4] 2024-04-11 18:20:51

автобусаар хүүхэд хөгшид,хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас явдаг шүүдээ

ЗОЧИН [49.0.135.63] 2024-04-11 10:51:16

АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР БАЙГАА ТҮЦНҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ХУУ ЗАЙЛУУЛ.

Иргэн [66.181.179.13] 2024-04-11 10:49:35

Түүц , павьлионоос гадна Улсын драмын тeатрын урд яг автобусны буудлын дэргэд баригдаж байгаа өндөр хар барилгыг нураах хэрэгтэй .Хотын өнгө үзэмж түгжрэлд жинхэнэ нөлөөлж байгаа шүү

Заас [202.9.46.0] 2024-04-11 10:22:31

Ямар олон зүгээр татвар төлөгчдын мөнгөөр цалинждаг ширээнии бөглөөсүүд вэ иим их хүнтэй байж хүрэлцэхгүйч гэх шиг

ЗОЧИН [202.126.89.181] 2024-04-11 09:14:00

ТЭГМЭЭР ЮМ ДАА ЯВГАН ХҮН Ч ЯВЖ БОЛОХООРГҮЙ БОЛООД БАЙГАА ШҮҮ

Зочин [202.9.40.90] 2024-04-11 08:18:35

6-р бичил хороололын нийтийн эзэмшлийн талбайд баригдсан гражуудыг буулшаж байгаа энэ талбайд явган хүний алхах зам хүүхдийн тоглоом, сандал,суудрэвч барьж өгнө үү. Эргэн тойрон граж, төмөр хайс хашаа явах газаргүйгээс хөдөлгөөний дутагдалд орж эрүүл мэндээрээ их хохирч байна. Бид өөрсдаа мод, цэцэг тарьж тохижуулна, үүнд анхаарал тавина уу

зөрчил байна БГД-14 хороо 18 -р байрны дэргэд [103.212.117.177] 2024-04-11 06:39:33

БГД-14 хорооны 18 -р байрны 1-р орцыг тойруулж өндөр хүчдэл дээр байрьсан зөвшөөрөлгүй нэг давхар дэлгүүрүүдийг буулгаж өгнөүү? Оршин суугчид өдрийн цагт орц руугаа ороход хүртэл их төвөгтэй. Байдлыг үзэж арга хэмжээ авч өгнө үү?

хүннү [202.55.188.109] 2024-04-10 17:58:58

Хуцдаг халтар вэ? 200 гаран хүн яагаад хүрэлцэхгүй баыдаг юм? Ажлаа хий! өөртөө ашигтай байдал үүсгэх гэж гадуур өлөлзөж явдгаа боль. Ерөөсөө танай салбарын авлагаас болж хот ийм болсон. Өөрснөө хууль бус зөвшөөрөл өгч авдаг юм аа авцгаасан. Иргэд энэ нөхдүүдийг илчлэх ёстой. Улаан цайм зөвшөөрөлгүй барилга барина гэж байхгүй ш дээ. Чөлөөлөх ёстой гэхдээ иргэдийг шууд хохироож болохгүй. Авсан мөнгөө буцааж өг. Энд буруутай этгээд байдаг бол тэр нь лав иргэд биш шүү. Зөвшөөрсөн дарга нар буруутай, гарсан зардлыг нь тэднээс ав.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.